/ Үйл ажиллагааны ил тод байдал / ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2018 ОНЫ 3 ДУГААР УЛИРАЛ БУЮУ ЭХНИЙ 9 САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2018 ОНЫ 3 ДУГААР УЛИРАЛ БУЮУ ЭХНИЙ 9 САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

 

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2018

ОНЫ ЭХНИЙ 9 САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

        Тус  цагдаагийн   газрын алба хаагчид нь  Цагдаагийн  Ерөнхий Газраас  2018  онд дэвшүүлсэн зорилт, Цагдаагийн Ерөнхий Газрын даргын тушаалаар 2009 онд баталсан "Цагдаагийн байгууллагын үйлчилгээний стандарт", "Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам", холбогдох хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа мөрдөж, хэрэгжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журмыг хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд олон нийт, төрийн болон төрийн бус байгууллагатай түншлэлийн холбоо тогтоож, хамтран ажиллах, алба хаагчдын сахилга ёс зүй, ажлын хариуцлага, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, ая тохитой орчинд ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлэх чиглэлээр дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.

 НЭГ: УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР

     Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газраас гаргасан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой тогтоол, эрх зүйн бичиг баримт, Хууль зүй дотоод хэргийн сайд, ЦЕГ-ын даргын “Цагдаагийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн” дээр өгсөн үүрэг ажлын чиглэл, дэд дарга нарын өгсөн үүрэг даалгавар, тушаал, шийдвэрийг бие бүрэлдэхүүнд танилцуулж, үр дүнгийн гэрээнд тусгуулан, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна.

      Цагдаагийн ерөнхий газрын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулан Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг 6 бүлэг, 85 зүйл, заалттайгаар цагдаагийн газрын даргын 2018 оны А/29 дүгээр тушаалаар баталж, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

       Тус газрын дарга, хэлтэс, тасаг, хэсгийн дарга нартай 2018 онд хамтран ажиллах үр дүнгийн гэрээгээ батлав. Энэхүү гэрээг байгуулснаар цагдаагийн алба хаагч нарын харилцаа хандлагыг өөрчлөх чиглэлээр томоохон зорилт, зорилго тавьж, шудрага ёс, хуульч ёсыг эрхэмлэн, сахиж явахыг зорилтоо болгосон.

       Тус газрын 2017 оны үйл ажиллагааны тайланг эмхэтгэн сэтгүүл болгон 500 ширхгийг хэвлүүлж, цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд болон аймгийн ГХУСАЗЗ-ын гишүүд, сумдын Засаг дарга, иргэдийн хурлын дарга, иргэдэд хүргүүлж, сэтгүүлийн эмхтгэлийг видео болгон нээлттэй пэйж хуудсаар дамжуулан иргэд олон нийтэд сурталчлан мэдээллэл авах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

        2018 оны эхний 9 сарын байдлаар сүлжээгээр 2059, бусад газраас 625 албан бичиг ирснийг бүртгэлд авч хариуцсан алба хаагч нарт цохолтоор хүргүүлэн биелэлтийг тооцон ажиллав. Мөн тус цагдаагийн газраас 3973 албан бичгийг холбогдох байгууллага албан тушаалтан, иргэнд хүргүүлэн, 55 тусгай шууданг хүлээн авч, 56 удаа тусгай шууданг цагдаагийн ерөнхий газарт хүргүүлэн ажилласан байна. Хариутай баримт бичиг, хөтөлбөр төлөвлөгөөний жагсаалтыг гаргаж биелэлтийг тооцож, хариутай бичгийн биелэлтэнд хяналт тогтоох зорилгоор 7 хоног бүр хариутай бичгийн жагсаалт гаргаж албадад өгч биелэлтэнд хяналт тавин ажиллаж байна. 

      Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/130 дугаар тушаалаар томилогдсон Хэрэг бүртгэх албаны дарга, цагдаагийн хурандаа А.Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг тус цагдаагийн газарт 2018 оны 05-р сарын 30-ны өдрөөс 06 дугаар сарын 02-ны өдрийн хооронд шалгалтыг явуулж ажилласан. Шалгалтыг 9 үзүүлэлтээр зохион байгуулав. Үүнд: удирдлагын үйл ажиллагаа 91, Захиргааны удирдлагын чиглэлээр 81, эрүүгийн цагдаагийн албаны чиглэлээр 81, мөрдөн байцаах албаны чиглэлээр 86, хэрэг бүртгэх албаны чиглэлээр 85, замын цагдаагийн албаны чиглэлээр 84, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр 90, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр 80, алба хаагчдын мэргэжлийн түвшний ерөнхий үнэлгээ 76,5, ерөнхий үнэлгээ 83,8 хувьтай В үнэлгээтэй дүгнэгдсэн. Шалгагч нараас гаргасан дүгнэлтийн дагуу тус цагдаагийн газрын хэрэгжүүлж буй ажил арга хэмжээнд анхаарах асуудал, дутагдалтай байгаа ажилуудыг сайжруулах зорилгоор төлөвлөгөөг гаргаж хэрэгжүүлэн ажиллаж байна. 

       Байгууллагын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудал, тушаалын тоо: Тус Цагдаагийн газраас 2018 оны эхний 9 сарын байдлаар цагдаагийн газрын даргын зөвлөлийн хурал 17 удаа хуралдаж, 144 асуудал хэлэлцсэнийг ангилж үзвэл албаны шалгалт , сахилга хариуцлагын талаар 18, тасаг албадын сарын ажил дүгнэх 9, нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээний талаар 10, хүний нөөцийн чиглэлээр 54, дотоод журам батлах аюулгүй байдлыг хангах чиглэлээр 3, тодорхой чиглэлээр зохион байгуулж байгаа ажлын үр дүнгийн тухай сонсгол мэдээлэл 20, цол 12, шагнал 6, цэргийн байнгын тэтгэвэрт орох 6, тэтгэмж авах 6 асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргасан ба зөвлөлийн хурлаас гарсан үүрэг даалгаврыг үүргийн хуудсаар хэлтэс, тасгийн дарга нарт өгч биелэлт үр дүнг дүгнэн ажиллаж байна.

      Тайлангийн хугацаанд цагдаагийн газрын даргын тушаалыг хүний нөөцийн чиглэлээр 139, үндсэн үйл ажиллагааны чиглэлээр 136, нийт 275 тушаалыг тухай бүрт төлөвлөн гаргасан байна. Гарсан тушаалуудыг ангилж үзвэл: Сахилгын шийтгэл хүлээлгэх 22, шилжүүлэн томилох 18, цалин хөлс тогтоож олгох 57, ажлаас халсан 4, ажлаас чөлөөлөх 17, нууцын ажилтан томилох 2, эрх бүхий албан тушаалтнаар томилох 1, тушаал гаргасан ба үндсэн үйл ажиллагааны чиглэлээр гаргасан тушаалыг ангилж үзвэл: Сарын ажлын үр дүнгийн 8, алба хаагчид чөлөө олгож сургалтад хамруулах 4, үйлдвэрлэлийн сургалт дадлага зохион байгуулах 5, ажлыг хэсэг томилох 13, сургалт зохион байгуулах 6, хамгаалалт зохион байгуулах 4, ажил түр орлон гүйцэтгэх 16, бусад 100 тушаал гаргаж биелэлтэд нь хяналт тавьж хэрэгжүүлэн ажиллаж байна.

      Хүний нөөцийн талаар;Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 06-р сарын 30-ны өдрийн А/135 дугаар тушаалаар төсөвт офицер 90, төсөвт ахлагч 85, гэрээт ахлагч 4, төсөвт энгийн 5, бүгд 184 алба хаагчийн орон тоотой батлагдсан.

            Алба хаагч нарын шилжсэн, шинээр томилогдсон, албан тушаал өөрчлөгдсөн, бүтцээр өөрчлөгдсөн, офицерын бүрэлдэхүүнд орсон, ахлагчийн болон хүний нөөцийн хөдөлгөөний тайланг сар, улирал, хагас жилээр гарган ЦЕГ-ын Хүний нөөцийн хэлтэст хүргүүлж ажилласан.

            Цагдаагийн ерөнхий газрын болон Цагдаагийн газрын даргын тушаалыг үндэслэн алба хаагчдын шилжилт хөдөлгөөний талаарх мэдээллийг “Хүний нөөцийн цахим систем”-д алба хаагч тус бүрээр мэдээллийг оруулж офицер алба хаагч нарын мэдээллийг хувийн хэрэгт баяжилт хийлгэхээр ЦЕГ-ын Хүний нөөц, сургалтын хэлтэст хүргүүлэв.

            2018 оны эхний 9 сарын байдлаар шинээр томилогдсон 18, шилжин ирсэн 8, албан тушаал өөрчлөгдсөн 49 алба хаагчийн цалингийн шатлалыг алба хаагч тус бүрээр шинэчлэн тооцож гарган хүний нөөцийн цахим санд баяжилт хийн ажилласан. Боловсон хүчин хүний нөөцийн чиглэлээр цагдаагийн газрын даргын 139 тушаал төлөвлөн батлуулж  147 тушаал, мэдэгдлийг санхүүд бүртгэлээр хүлээлгэн өгч, хүний нөөцийн мэдээллийн санд баяжилт хийн ажиллаж байна. Офицер алба хаагчдын тушаал, мэдэгдэл, өргөдөл, гэрээ, тайлан, танилцуулга зэрэг материалыг хувийн хэрэгт баяжилт хийхээр ЦЕГ-ын Хүний нөөцийн хэлтэст хүргүүлж, ахлагч бүрэлдэхүүний тушаал, анкет, тодорхойлолт, тайлан танилцуулгыг хувийн хэрэгт хавсарган тогтмол баяжилт хийж байна.

        Цэргийн алба хаасны тэтгэвэрт гарах хүсэлт гаргасан 7 алба хаагчийн өргөдлийг хүлээн авч 3 алба хаагчийг цэргийн байнгын тэтгэвэрт гаргасан ба 4 алба хаагчийн өргөдөл, холбогдох материалыг харъяалах албадад шийдвэрлүүлэхээр хүргүүлээд байна. Хөдөө суманд тасралтгүй 5 жил ажилласан хугацааны мөнгөн урамшуулал авахыг хүссэн 6 алба хаагчийн ажилласан жилийн архивын лавлагааг Цагдаагийн ерөнхий газрын төв архиваас авч холбогдох материалыг бүрдүүлэн ЦЕГ-ын Хүний нөөц сургалтын хэлтэст хүргүүлж шийдвэрлүүлсэн.

         Тус газрын ахлагч бүрэлдэхүүнээс 2018 оны эхний 9 сарын байдлаар албанаас халагдсан 3, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн 3, цэргийн байнгын тэтгэвэрт гарсан 3 алба хаагч байгаа ба дээрх алба хаагч нарын хувийн хэргийг Архивын ажлын үндсэн зааварт заасны дагуу хадгаламжийн нэгж болгон архивт шилжүүлэв.

            2018 оны эхний 9 сарын байдлаар Цагдаагийн байгууллагын ажлын байр /албан тушаал/-ны сул орон тооны 1 дэх удаагийн сонгон шалгаруулалтад хамрагдах хүсэлт гаргасан 15,  2 дахь удаагийн сонгон шалгаруулалтад хамрагдах хүсэлт гаргасан 9 нийт 24 иргэнийг эрүүгийн цагдаагийн тасаг, хэсгийн төлөөлөгч, хэсгийн байцаагч, сэтгэл зүйч нараар судалгаа хийлгэн судлаж шаардлага хангасан 19 иргэний материалыг ЦЕГ-ын Хүний нөөц, сургалтын  хэлтэст хүргүүлэн төрийн тусгай алба хаагчдын сонгон шалгаруулалтанд оруулж шалгалтанд тэнцсэн 5 иргэн Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуульд суралцаж төгссөн. Үлдсэн 5 иргэнээс 2 иргэн тус газарт урьд нь ажиллаж байгаад чөлөөлөгдсөн учир дахин томилогдсон, 3 иргэн офицер албан тушаалд судлагдсан тул цагдаа дамжаанд яваагүй болно.

     2 дахь сонгон шалгаруулалтанд тэнцсэн иргэнд 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс Хууль сахиулах Их сургуулийн Ахлагчийн сургуульд суралцахаар болсон.

     Мөн тус газарт олон нийтийн цагдаагаар сумдад ажиллах хүсэлт гаргасан иргэдийг Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам Код 901-д заасны судлан цагдаагийн газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/27 дугаартай сургалт зохион байгуулах тушаал гарган, сургалтын төлөвлөгөөг гарган батлуулж 2018 оны 02 дугаар сарын 15-наас 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрүүдэд сургалтыг зохион байгуулсан. Уг сургалтанд шинээр судлагдсан 9 иргэн, олон нийтийн цагдаагаар ажиллаж байгаа 10 ажилтан хамрагдсан ба 76 цагийн лекц, 21 цагийн дадлага сургалт, 5 цагийн бие даалт нийт 102 цагийн хичээл сургалт орсон.

     Сургалтыг  төлөвлөгөөний дагуу цагдаагийн газрын тасгийн дарга нар болон ажил хариуцсан ахлах байцаагч, алба хаагч нар сургалтын материал бэлтгэж сургалтыг орсон.

     Төрийн тусгай алба хаагчийн сонгон шалгаруулалтанд орж тэнцэн нөөцөд бүртгэгдсэн иргэдээс офицер албан тушаалд 3, цагдаа албан тушаалд 7, бичиг хэргийн эрхлэгч, архивч, бичээчийн орон тоонд 2 иргэнийг томилуулахаар цагдаагийн газрын даргад танилцуулж шийдвэрлүүлсэн.

 

            Суралцагчдыг сургалтаар мэдсэн мэдлэгийн хүрээнд 40 асуулт бүхий тест,  тоо бодлогын шалгалтуудыг авч, дадлагын тайланг хамгаалуулж дүнг нэгтгэн  ЦЕГ-ын сургалтын нэгдсэн төвд хүргүүлж гэрчилгээ авсан 8 иргэнийг Өлзийт, Сант, Төгрөг, Уянга, Арвайхээр, Бүрд, Тарагт сумдуудад Олон нийтийн цагдаагаар томилуулан ажиллуулж байна.

            Төрийн тусгай алба хаагчийн сонгон шалгаруулалтанд орж тэнцэн нөөцөд бүртгэгдсэн иргэдээс 12 иргэнийг  тус газарт сул байгаа ажлын байр / албан тушаал/-д томилуулах саналыг ЦЕГ-ын Хүний нөөц, сургалтын хэлтэст хүргүүлж албан тушаал томилох зөвшөөрөл авч албан тушаалд томилсон.

       Цагдаагийн газрын алба хаагчдаас 2017 оны хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах үүрэг бүхий 86 алба хаагчаар “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг”-ийг гаргуулж, хуулийн хугацаанд нь  ЦЕГ-ын ДХШАБХГ-т хүргүүлэв.

      2018 оны эхний 9 сарын байдлаар шинээр ажилд орсон, ажлын байр өөрчилсөн, шилжиж ирсэн нийт 42 алба хаагчаар хөрөнгө орлогын мэдүүлэгийг санд шинэчлэн гаргуулж хяналт тавьж ажилласан.

       Шинээр ажилд орох, албан тушаал өөрчлөгдөхийг хүссэн нийт 78 иргэд, алба хаагчаар “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхолын урьдчилсан мэдүүлэг”-ийг бичүүлж холбогдох газарт хүргэж шийдвэрлүүлсэн.

     Тайлангийн хугацаанд Цагдаагийн газрын даргын Боловсон хүчин хүний нөөцийн 139, үндсэн үйл ажиллагааны 136  тушаалыг боловсруулж газрын дарга болон тасгийн дарга нараар хянуулан санал авч батлуулан биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.

       2017 онд бичиг хэрэг дээр хөтлөгдөж дууссан бүртгэлүүд болон Цагдаагийн газрын даргын тушаал, цагдаагийн газарт ирсэн, цагдаагийн газраас явуулсан бичиг, цагдаагийн газрын дарга болон тасгийн дарга нараас алба хаагч нарт өгсөн үүрэг, зааварчлага, зөвлөмж зэрэг материалуудыг архивын ажлын үндсэн зааварт заасны дагуу үдэж хавтаслан цэгцэлж байгууллагын архивт бүртгэлээр хүлээлгэн өгсөн.

            Цагдаагийн алба хаагчийн нийтлэг үүргийн дагуу хуваарьт өдөр өргөтгөсөн эргүүлд гарч шат шатны дарга удирдлагуудаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа болно. Хугацааны цол шагнагдах хугацаа болсон алба хаагч нарын нэрсийг Хүний нөөцийн сангаас алба хаагч нэг бүрээр тулгалт хийн шүүж офицер 24, ахлагч 6 алба хаагчийн цолны материалыг бүрдүүлж ЦЕГ-ын Хүний нөөц сургалтын хэлтэст хүргүүлж шийдвэрлүүлсэн.

            ЦЕГ-ын даргын 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/01 дүгээр тушаалаар Албаны сургалтын үлгэрчилсэн хөтөлбөр төлөвлөгөөг батлан ирүүлсэн ба уг төлөвлөгөөний дагуу тасаг албадаас сургалтын саналыг авч нэгтгэн Цагдаагийн газрын 2018 оны 01  дүгээр сарын 19-ний өдрийн А/13 дугаар тушаалаар албаны сургалт хариуцах алба хаагч, сургалтын төлөвлөгөөг гаргаж батлуулсан ба албаны сургалтын мэдээ танилцуулгыг сар бүр ЦЕГ-ын албаны сургалт соён гэгээрүүлэх хэлтэст хүргүүлэн ажиллаж байна.

            Тус Цагдаагийн газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/13 дугаар тушаалаар Цагдаагийн газрын албаны сургалт явуулах ажлын хэсгийг байгуулж сургалтын төлөвлөгөөг батлуулж, батлагдсан төлөвлөгөөний дагуу 7 хоног бүрийн “Мягмар” гарагт нэгдсэн сургалт зохион байгуулагдаж, “Пүрэв” гараг бүр тасаг, албадын сургалт зохион байгуулагдаж байна. Сургалтыг лекц, ярилцлага, хөгжөөнд тоглоом хэлбэрээр зохион байгуулсанаар алба хаагчдын хууль эрх зүйн болоод танин мэдэхүй, эрүүл мэндийн мэдлэг олгосон нь сургалтын үр дүн харагдаж байна.

            Сахилга ёс зүйн зөрчил дутагдал гаргасан алба хаагчдад тасгийн дарга нар албаны шалгалт явуулж байгаа ба энэ оны эхний хагас жилийн байдлаар 34 зөрчилд 54 алба хаагчийг холбогдуулан шалгасан байна. Шалгаж дууссан албаны шалгалтын материалыг  дугаараар нь хүлээн авч албаны шалгалтын мэдээг сар, улирлаар ЦЕГ-ын Аюулгүй байдлын хэлтэст хүргүүлэв.

Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд хийсэн ажил, арга хэмжээ:

      Шинэчлэн батлагдан хэрэгжиж байгаа Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль тогтоомжиин хэрэгжилтийг хангах, алба хаагчдын хууль хэрэглэх чадварыг сайжруулах зорилгоор эрүүгийн хуулийн хэрэгжилттэй холбоотой ирсэн эрх зүйн актын талаар хамтарсан зөвлөгөөн, сургалтыг 6 удаа, Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой хамтарсан зөвлөгөөн, сургалтыг 14 удаа тус тус зохион байгуулан ажилласан.

      Сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаа, нийт алба хаагч нарт “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэрэглэх ур чадвар олгох”, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/37 дугаар тушаалаар батлагдсан “Аюулын зэргийн үнэлгээ хийх журам”, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/25 дугаар тушаалаар батлагдсан “Гэр бүлийн хүчирхийллийн талаарх статистик мэдээлэл, тоо бүртгэл хөтөлж, мэдээллийн сан бүрдүүлэх журам”,  2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/38 дугаар тушаалаар батлагдсан “Нэг цэгийн үйлчилгээний төвийн аюулгүй байдалд хяналт тавих журам”, Улсын ерөнхий прокурор, Хууль зүй дотоод хэргийн сайдын хамтарсан 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/22, А/31 дугаар тушаалаар батлагдсан “Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн аюулгүй байдлыг хангах журам” зэрэг сэдвээр 8 сургалтын материал бэлтгэж, албаны сургалтыг 1, зайны сургалтыг 2 удаа 120 алба хаагчийг хамруулан зохион байгуулсны үр дүнд алба хаагчдын мэдлэг, хууль хэрэглэх ур чадвар дээшилсэн байна.

     Төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажилласан тухай /гэрээ, санамж бичиг байгуулсан, хамтран ажилласан байдлын талаарх мэдээлэл/

      Тус газраас санаачлан аймгийн Эрүүл мэндийн газар, Татварын хэлтэс, Онцгой байдлын газар, Ганданпунцоглин хийд, Улсын бүртгэлийн хэлтэс, Статистикийн хэлтэс, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Тагнуулын хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсрол, соёл, урлагийн газар, Дэлхийн зөн ОУБ, Нийгмийн халамж, хөдөлмөрийн хэлтэс, Шүүхийн шинжилгээний алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Прокурорын газар, Арвайхээр хотын захирагчийн алба, АЗЗА ТӨХК, Авто тээврийн төв, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар зэрэг 22 байгууллагын дарга, захирал нартай 2018 онд хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурж албажуулсан нь хоёр байгууллага харилцан үүрэг хүлээж, “Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үр дүн гарахын зэрэгцээ байгууллагуудын хамтын ажиллагаа сайжрах ач холбогдолтой юм. Хамтран ажиллах төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг улирал бүр дүгнэн ажиллаж байгаа нь хамтын ажиллагаа үр дүнтэй байна.

        “Аюулгүй иргэн-Амартайван Өвөрхангай” хөтөлбөр, Цагдаагийн албаны тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх таслан зогсоох ажлыг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах сумдад ажиллаж байгаа хэсгийн төлөөлөгч нарыг ажиллах нөхцөл бололцоогоор хангах зорилгоор Цагдаагийн газрын дарга сумдын Засаг дарга, хэсгийн төлөөлөгч нарын хамтын ажиллагааны “Гурвалсан гэрээ”-г нийт 18 сумтай байгуулсан.

         Сумдын Засаг дарга нартай гэрээ байгуулснаар хяналт шинжилгээ үнэлгээний тайлангийн үзүүлэлтэнд орж дараа оны 01 дүгээр сарын 15-ны дотор дүнг аймгийн ИТХурал, Засаг даргад танилцуулан, үр дүнтэй ажилласан сумын Засаг дарга, хэсгийн төлөөлөгчийг шагнаж урамшуулахаар ажиллаж байгаа нь тэдний ажлын хариуцлага, ажиллах урам зоригийг нэмэгдүүлсэн шинэлэг ажил болов.

       2018 онд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас батлагдсан"Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангай", "Архидалтгүй Өвөрхангай" хөтөлбөрүүдийн Хууль Эрх  зүйн хэлтэстэй хамтран нээлтийг зохион байгуулж, төрийн болон төрийн бус байгууллагын алба хаагч, ажилтан, иргэд, олон нийтэд мэдээллэж сурталчлан ажилласанаар хөтөлбөрт  тусгагдсан ажил арга хэмжээг хэрэгжүүлэх цар хүрээ нэмэгдсэн.

       Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Өвөрхангай аймгийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хуулийн байгууллагуудаас авч хэрэгжүүлж байгаа ажлын үр дүн, хамтын ажиллагаа, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд шинэ санал, санаачлага гарган хэрэгжүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, арга замыг тодорхойлох зорилгоор "ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАЛУУДЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ" хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулав.

     Тус зөвлөгөөнд Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, аймгийн Шүүх, Прокурорын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Тагнуулын хэлтэс, Шүүхийн шинжилгээний алба, Хууль зүйн туслалцааны төв, Хүний эрхийн үндэсний комиссын ӨВ аймаг дахь салбар, Өмгөөлөгчдийн зөвлөл, Нотариатын танхим, Хуульчдын холбоо, Гадаадын иргэн харьяатын газрын ӨВ аймаг дахь салбар, Хүний эрх, хууль зүйн туслалцааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагууд зэрэг нийт 250 орчим албан хаагч оролцлоо.

      Зөвлөгөөнд оролцогч байгууллагууд Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хууль тогтоомж сурталчлах эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх, хуулийн байгууллагууд харилцан мэдээлэл солилцох, хамтран ажиллах зорилгоор "САНАМЖ БИЧИГ" байгуулсан юм.

       Монгол улсын засгийн газрын 2012 оны 146 дугаар тогтоолоор батлагдсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратеги (2012-2020 он)”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, Засгын газрын 2011 оны 153 дугаар тогтоолоор батлагдсан “Цагдаагийн байгууллагын зарим ажил, үйлчилгээ, хангалтын жишиг норматив-ыг үндэслэн цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх, Төрийн болон төрийн бус байгууллагаас хэрэгжүүлэх ажлын чиглэлийг тодорхойлох зорилгоор “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨ” хамтдаа хангай бүсийн зөвлөгөөн зохион байгуулсан.

      Зөвлөгөөнөөр замын хөдөлгөөний аюулгүй байдлын өнөөгийн байдал, хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагаа, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх талаар тодорхой онолын болон практик үйл ажиллагааны үндэстэй санал, санаачлагуудыг дэвшүүлэн, хэвлэл мэдээллийн төлөөллийг оролцуулан нээлттэй хэлэлцүүлсэн юм.  

      Зөвлөгөөнд тавигдсан илтгэлүүдээс дүгнэлт хийхэд улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас гэмтсэн хүний тоо буурсан үзүүлэлттэй хэдий ч бүс нутгийн хэмжээнд амь насаа алдсан хүний тоо, түүний дотор орон нутгийн замд гарсан зам тээврийн ослын улмаас нас барах, ялангуяа мотоцикльтой холбоотой осол нэмэгдэх хандлагатай байгаа нь орон нутгийн замд чиглэсэн цогц үйл ажиллагаа явуулах шаардлагатай байгааг харж, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг бүсийн хэмжээнд үр дүнтэй зохион байгуулахыг зөвлөгөөнд оролцогчдод уриалав.  

      Уг зөвлөгөөний төгсгөлд зам хөдөлгөөний аюулгүй байдлыг төлөө цаашид бүсийн хэмжээнд хэрэгжүүлэх ажлын талаарх зөвлөмжийн төслийг хэлэлцүүлж, тэднээс гарсан шинэлэг, санал, санаачлагыг тусган түүний мөрөөр үр дүнтэй олон талт ажил арга хэмжээг хамтран зохион байгуулахаар төлөвлөсөн үр дүнтэй зөвлөгөөн болж өндөрлөсөн.

       Дээрх бүсийн зөвлөгөөний санхүүжилтийг аймгийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 6,0 сая төгрөгийг шийдвэрлэн зарцуулав.

-Байгууллагын удирдлагад хандаж ирүүлсэн өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн талаар;

            2018 оны эхний 9 сарын байдлаар иргэд байгууллагаас тус газрын 15 алба хаагчтай холбоотой 11 өргөдөл, гомдол, мэдээлэл ирсэн. Үүнээс мэдээлэл хүлээн авах 126 дугаар утсаар ирүүлсэн гомдол мэдээлэл 2, Засгийн газрын 1111 төвд-1, аймгийн шуурхай удирдлагын төвийн 70321111 утсанд 3, иргэн, байгууллага аж ахуй нэгжээс 5 өргөдөл байна. Үүнээс албаны шалгалт хийгдэж байгаа 2, нотлогдоогүй 6 өргөдөл, гомдол,  3 өргөдөл, гомдол Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст  шалгагдаж нотлогдоогүй 2, шүүхээр шийдвэрлэгдсэн 1 өргөдөл, гомдол байна. Гомдол гаргасан иргэн, байгууллага аж ахуй нэгжид тухай бүр хариуг албан бичгээр хүргүүлж ажиллав. 

      2018 оны эхний 9 сарын  байдлаар  4 хэрэгт  5 алба хаагч   холбогдон Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст  шалгагдсан ба 4 алба хаагчийн холбогдон шалгагдсан хэрэг хэрэгсэгүй болж,  1 алба хаагч ял шийтгэгдсэн байна.

      Цагдаагийн газарт алба хаагч нартай холбоотой иргэд байгууллага, аж ахуй нэгжээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч шалгасан мэдээг сар бүр ЦЕГ-ын Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтэст хүргүүлэн ажиллаж байна.

     /Удирдлага зохион байгуулалтын шинжтэй бүхий л ажил, арга хэмжээг тусгана/

     Цагдаагийн газрын даргаас алба хаагч нарын ажлын хариуцлага, сахилга ёс зүйг сайжруулах чиглэлээр зорилгоор цагдаагийн газрын дарга болон тасгийн дарга нараас алба хаагчдад  9 сарын байдлаар  нийт 96 үүрэг ажлын чиглэл, 85 зааварчилга, 9 зөвлөмж, 1 албан даалгавар,  33 шифрээр 714 үүрэг өгч биелэлт үр дүнг тооцон ажиллаж байна. Дээд газраас ирсэн үүрэг, ажлын чиглэл, зааварчилга, зөвлөмжийг хэрэгжүүлэх, алба хаагч нарт хариуцуулан 229 шифр дугаартай төлөвлөгөөг гаргаж төлөвлөгөөний биелэлтийг улирал бүр тооцон ажиллаж байна.

      Цагдаагийн газрын алба хаагчдын идэвх санаачилгыг өрнүүлэн Цагдаагийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан алба хаагчдын бие бялдрын стандартын түвшинг хангах, мэргэжлийн бэлтгэл албаны болон давтан сургалт зохион байгуулж байх “Сургалтын төв”-ийг барих ажлыг 2017 оны 07 дугаар сард эхлүүлэн, тус бүр нь 4 ортой 5 ширхэг амралтын байр барьж ашиглалтанд оруулсан.

      Мөн сургалтын төвд блокон суурьтай төмөр хийц бүхий 670 метр урт хашаа барьж ашиглалтанд оруулж, 5 ширхэг байр, хашааны зардал 50 сая төгрөгийг аймгийн засаг даргын нөөц хөрөнгөөр шийдвэрлэн өгсөн болно.

      Энэ оны эхний 9 сард сургалтын төвийн тохижуулах чиглэлээр аймгийн засаг даргын дэмжлэгтэй 120 м.квхэмжээтэй 2 ширхэг хүлэмж, Цагдаагийн ерөнхий газрын дэмжлэгтэй 10 сая төгрөгийн зардлаар гүний худаг, алба хаагч нарын болон бусад иргэд, байгууллагын санаачлагаар 10 төрлийн 2700 ширхэг модыг тарьж тохижуулан ажиллав. Мөн жагсаалын талбай, усан оргилуур, сүүдрэвч хийж ажиллав. Цагдаагийн газрын “Хангай бүсийн сургалт дадлагын төв”-д сургалтын гэр танхим барих ажлыг эхлүүлэн суурь цутгалт хана хэсгийг босгож энэ онд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. 

 

       2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн  101 дугаартай  тогтоолоор гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх “Аюулгүй иргэн- Амар тайван Өвөрхангай” хөтөлбөрийг 2017-2020 он хүртэл 5 зорилтод чиглэлээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбоотой, “Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангай хөтөлбөр”-ийн хүрээнд аймгийн засаг дарга, орон нутгийн хөрөнгө оруулалтаар нийт 98,4 сая төгрөгөөр цагдаагийн газрын албан  хэрэгцээнд  зориулан Toyota-Probox маркийн автомашин 4 ширхэг, Toyota Prius 20  маркийн автомашин 3 ширхэг, Toyota Prius 30  маркийн автомашин 1 ширхэгийг худалдан авч тус аймгийн говийн сумдын хэсгийн төлөөлөгч нарыг албаны автомашинаар  хангаснаар бүх сумдууд автомашинаар хангагдаад байна.

       Аймгийн засаг даргын захирамжаар аймгийн хэмжээнд малын гоц халдварт өвч, хуулийн байгууллагуудын хамтарсан хяналт шалгалт зохион байгуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэхэд хяналтын постыг нэмэгдүүлэх зорилгоор нэг бүрийн үнэ 5 сая төгрөгний үнэ бүхий 4 ширхэг явуулын постны 20 сая төгрөгний эрхийг тус цагдаагийн газарт шилжүүлсэний дагуу орон нутгийн болон төсвийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ явуулах хуулийн дагуу тендер шалгаруулалт явуулан “Арвайн цамхаг” ХХК-тай гэрээ байгуулан зөөврийн хяналтын 4 постыг 20 сая төгрөгийн төсөвт өртөгтэй хийж ашиглалтад оруулав. 

       Тус аймгийн Хархорин сумын Шанх 6 дугаар багийн нутаг, Нарийнтээл сумын Цагаан овоо 4 дүгээр багийн нутагт тус тус баригдаж байгаа замын цагдаагийн  хяналтын постын барилгын ажлыг “Нүнжиг” ХХК гүйцэтгэн ажиллаж байна. Постны барилгын явцад өдөр тутам хяналт тавьж, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнээр шалгуулж зааварчилга авч ажилласан. Хархорин суманд баригдаж байгаа постын барилга 20 хувьтай, Нарийнтээл суманд баригдаж байгаа постны барилгын ажил 60 хувьтай явагдаж байна.  

      Тус цагдаагийн газрын конторын барилгын газрыг Өвөрхангай аймгийн Засаг даргын 2017 оны 08-р сарын 03-ны өдрийн А/388 дугаар шийдвэрээр 3000 м2 хэмжээтэй газрыг Арвайхээр сумын шинэ Арвайхээрийн бүст авч конторын барилгын зураг төсвийг мэргэжлийн байгуулагаар хийлгэж, зураг төсвийн зардал 45 сая төгрөгийг аймгийн Засаг дарга, орон нутгийн хөрөнгөөр шийдвэрлүүлээд байна. Зураг төсөл батлагдсантай холбоотой конторын барилгын төсвийг улсын төсөвт суулгах талаар санал зураг төсөв холбогдох материалын хамт  Цагдаагийн ерөнхий газар, Монгол Улсын Хууль зүй дотоод хэргийн яам, Сангийн яамдад хүргүүлж,  Сангийн яамнаас төсөв батлагдаагүй хасагдсан. Цаашид конторын байрны төсвийг шийдвэрлүүлэхээр тус аймгаас сонгогдсон Улсын их хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгийн гишүүний багц болон орон нутгаас 1 тэрбум төгрөг шийдвэрлүүлэхээр санал солилцоод байна.  

       Хужирт сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/13 дугаар захирамжаар 400 м2 газрыг эзэмшүүлэхээр шийдвэр гарч цагдаагийн тасгийн байрны  зураг төсвийг мэргэжлийн байгуулагаар хийлгэж, зураг төсвийн төлбөр 15 сая төгрөгийг сумын засаг дарга, орон нутгийн хөрөнгөөр шийдвэрлүүлэхээр болов. Цагдаагийн тасгийн байрны төсөв болох 380 сая төгрөгийг тус тойргоос сонгогдсон Улсын их хурлын гишүүн Я.Содбаатарын гишүүний багцаас шийдвэрлүүлэхээр Сангийн яаманд санал хүргүүлээд байна.

      Цагдаагийн газрын замын цагдаагийн алба хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зөрчлийн илрүүлэлтийг сайжруулах, гэмт хэрэгтэй тэмцэх ажилд дэмжлэг үзүүлэн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ГХУСЗ-өөс 20,000,000 төгрөгний үнийн дүн бүхий драгер-1 ширхэг, осма камер-1 ширхэг, нисдэг дрон 1 ширхэг, энгэрийн камер-10 ширхэг, автомашины хяналтын камер-4 ширхэг, тандагч-10 ширхэг, байршил тогтоогч GPS-1, гар станц-5 ширхэгийг тус тус шийдвэрлэж өгсөн байна.

      Алба хаагчдын нийгмийн баталгааг хангах чиглэлээр сургалтын төвийн хойд талд 21 алба хаагчид  тус бүр 0,7 га, нийт 2 га газар өмчлүүлэх зорилгоор хүсэлтийг Тарагт сумын засаг даргад хүргүүлэн захирамж гаргуулан ажиллав. 

 

ХОЁР: ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ. НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ, ОЛОН НИЙТИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР

       Гэмт хэрэг, зөрчил: Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт 2018 оны эхний 9 сард 2546 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан нь 1010 буюу 65.7 хувиар өссөн, үүнээс гэмт хэргийн шинжтэй 773, зөрчлийн шинжтэй 1773 гомдол мэдээлэл бүртгэдсэн байна. Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийн 785 буюу  87.6 хувийг 5 хоногт,  36 буюу 9.6 хувийг 6-аас дээш хоногт, зөрчлийн шинжтэй гомдлын  1358  буюу 74.1 хувийг 3 хоногт, 392  буюу 24.4  хувийг 4-өөс дээш хоногт  шийдвэрлэсэн байна.

            Гомдол мэдээллийн 50 нь буюу 1.9 хувийг шийдвэрлээгүй буюу хуулийн хугацаанд шалгаж байна.

       Өвөрхангай аймгийн хэмжээнд  2018 оны 09 дүгээр сард 330 холбогдогчтой,  578.4 сая төгрөгийн хохиролтой, 506 гэмт хэрэгт  хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгасныг  урьд оны мөн үетэй харьцуулахад 123 хэргээр буюу  +32.1  хувиар өссөн,  хэргийн илрүүлэлт 40.9 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс -3.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

        Хэргийн төрлөөр: - Хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэрэг 177 бүртгэгдэж 85-аар буюу +1.9 дахин, - Залилах гэмт хэрэг 18 бүртгэгдэж 12-оор буюу +3.0 дахин, - Бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 14 бүртгэгдэж 8-аар буюу +2.3 дахин, -Хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг 4 бүртгэгдэж 2-оор буюу +2.0 дахин, - Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 22 бүртгэгдэж 6-аар буюу +37.5 %-иар, - Хулгайлах гэмт хэрэг 160 бүртгэгдэж 7-оор буюу +4.5%-иар тус тус өссөн, 

- Хүний амьд явахын эсрэг гэмт хэрэг 23 бүртгэгдэж 6-аар  буюу -20.6 %-иар, - Авто тээврийн хэрэгсэл  ашитлалтын жрмын эсрэг гэмт хэрэг 41 бүртгэгдэж 6-аар буюу -12.7 %-иар, - Нийтийн албаны ашиг сонирхолын эсрэг гэмт хэрэг 2 бүртгэгдэж 2-өөр буюу -2.0 дахин, - Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг 1 бүртгэгдэж 4-өөр буюу -5.0 дахин тус тус буурсан,  - Албан тушаалын гэмт хэрэг бүртгэгдээгүй байна.

 

- Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 221 бүртгэгдэж 39-өөр буюу +17.5%-иар өсч, үүнээс: -Хувийн өмчийг хулгайлах гэмт хэрэг 115 бүртгэгдэж 12-оор буюу +11.6 %, -Тээврийн хэрэгслийг хулгайлах гэмт хэрэг 43 бүртгэгдэж 22-оор буюу +2.0 дахин, - Залилах гэмт хэрэг 18 бүртгэгдэж 12-оор буюу +3.0 дахин, -Эд хөрөнгө устгах гэмтээх болон дээрэмдэх гэмт хэргүүд урьд оны түвшинд, - Мал хулгайлах гэмт хэрэг 24 бүртгэгдэж 6-аар буюу -20.0 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

        Үйлдэгдсэн газраар: - Гэр, орон сууцанд үйлдэгдсэн гэмт хэрэг 199 бүртгэгдэж 45-аар буюу 29.2%,  - Гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг 35 бүртгэгдэж 15-аар буюу +75.0%, -Төрийн байгууллагад 10 бүртгэгдэж 6-аар буюу +2.5 дахин, -Олон нийтийн газарт үйлдэгдсэн гэмт хэрэг 32 бүртгэгдэж 16-аар буюу +2.0 дахин тус тус өссөн үзүүлэлттэй байна.

       Үйлдэгдсэн байдлаар: - Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 89 бүртгэгдэж 22-оор буюу +32.8 %, - Эмэгтэй хүн оролцсон гэмт хэрэг 39 бүртгэгдэж 17-оор буюу +77.2.3%, - Гэр бүлийн хүчирхийллийн улмаас 39 гэмт хэрэг бүртгэгдсэн нь 25-аар буюу +2.7 дахин, -Бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг 44 бүртгэгдэж 14-өөр буюу +46.6 хувиар, Хүүхэд оролцсон гэмт хэрэг 11 бүртгэгдэж 3-аар буюу -37.5 хувиар тус тус өсч, - Мансуурсан үедээ болон галт зэвсэгээр үйлдсэн гэмт хэрэг бүртгэгдээгүй байна.

       Үйлдэгдсэн цаг хугацаагаар нь: 22-06 цагийн хооронд 184 гэмт хэрэг бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 36.3%, 14-19 цагийн хооронд 143 гэмт хэрэг бүртгэгдсэн нь 28.2%, 06-14 цагийн хооронд 96 гэмт хэрэг бүртгэгдсэн нь +18.9%, 19-22 цагийн хооронд 83 гэмт хэрэг бүртгэгдсэн нь +16.4%-ийг  тус тус эзэлж байгаа  бөгөөд 22-06 цагийн хооронд үйлдэгдсэн гэмт хэрэг хамгийн их буюу  нийт гэмт хэргийн 36.3%-ийг эзлэж байна.

       Бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 83 буюу 16.4% нь Даваа, Мягмар  гарагт, 81 буюу 16.0% нь Лхагва гарагт, 70 буюу 13.8% нь Баасан гарагт,  66 буюу 13.0% нь Ням гарагт, 63 буюу 12.4% нь Пүрэв гарагт, 60 буюу 11.8% нь Бямба гарагт тус тус үйлдэгджээ.

 

      Гэмт хэрэгт холбогдсон 330 этгээдийн  насны байдлыг харахад 142 нь  35-аас дээш насны иргэд байгаа ба  нийт гэмт хэрэгт холбогдсон иргэдийн 43.0  хувийг, нийгмийн байдлаар нь харахад  төрийн алба хаагч  17 буюу 3.3 хувь, 86 буюу 16.9 хувь нь малчин, 146 буюу 28.8 хувь нь ажилгүй  этгээд  эзэлж байна.

       Аймгийн хэмжээнд 2018 оны эхний 09-р сарын  байдлаар 1173 захиргааны зөрчлийн гомдол мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 931 буюу 2.1 дахин өссөн үзүүлэлттэй байна.           &nb

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна