/ Үйл ажиллагааны ил тод байдал / 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГ ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ, АРВАЙХЭЭР СУМЫН ИРГЭД, ОЛОН НИЙТЭД ТАЙЛАГНАВ

2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГ ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ, АРВАЙХЭЭР СУМЫН ИРГЭД, ОЛОН НИЙТЭД ТАЙЛАГНАВ

Тус Цагдаагийн газраас Цагдаагийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.6 дахь хэсэг, Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайдын 2014 оны а/89 дүгээр тушаал "Иргэний зөвлөл, оршин суугчдад Цагдаагийн байгууллагын тайлан тавих журам"-ын дагуу 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 15:00 цагт аймгийн Хөгжимт драмын театрт Арвайхээр сумын иргэддээ тайлангаа тавьж, иргэдийн санал хүсэлтийг нь хүлээн авч, хариуг өгч ажиллав.


Тайлангийн хурлаар Цагдаагийн газраас 2019 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлангаа тайлагнаж, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар Гэмт хэрэгзөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон 13 багийн Засаг дарга, иргэдийн төлөөлөл, ахмад ажилтан нарыг "Цагдаагийн албаны төлөө I" медалиар 2 ахмад ажилтан, Арвайхээр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын "Жуух бичиг"-ээр 2 иргэн, Арвайхээр Засаг даргын "Хүндэт жуух бичиг"-ээр 2 иргэн, Цагдаагийн газрын "Баярын бичиг"-ээр мөнгөн шагналаар 5 иргэн, "Талархал"-аар 2 иргэнийг тус тус шагнаж урамшуулав.

Тайлангийн хуралд аймгийн Засаг дарга Г. Ганболд, Арвайхээр сумын Засаг дарга О.Пүрэвдорж, аймгийн ГХУСАЗСЗ-ийн гишүүд болон иргэний зөвлөлийн дарга Б.Сүхбат, гишүүд, орон нутгийн хэвлэл мэдээлэл, Арвайхээр сумын Засаг дарга, иргэн олон нийтийн зөвлөлийн гишүүд болон 500 гаруй иргэд, олон нийт оролцов.


Мөн тайлангийн хурлын үеэр Хөгжимт драмын театрын уран бүтээлчдээс ая дууны мэндчилгээ дэвшүүлэн, Цагдаагийн албаны тусгай техник, хэрэгслийн  үзүүлэн гаргаж, иргэд олон нийт сурталчлан ажиллав.

Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангай төлөө хамтдаа

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна