/ Хөршийн холбоо төсөл

Хөршийн холбоо төсөл

“ХӨРШИЙН ХОЛБОО” ТӨСЛИЙН

 ҮНДЭСЛЭЛ, ТАНИЛЦУУЛГА

             Өнөөгийн нийгэмд иргэдрүү чиглэсэн олон арван үйл ажиллагаа үргэлжлэн явагдаж байдгаас үр дүнтэй байх нь их боловч төдийлөн үр дүн гардаггүй,  нэр төдий ажил зарим тохиолдолд хийгдэж шүүмжлэгдэж байдаг. Иргэдэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гэж ихээхэн хөрөнгө зарж чармайдаг ч цаг үеэ олоогүй, тооцоо судалгаагүй, зохион байгуулалт муутай байсан  гэх мэт  шалтгаанаар  үр дүн гардаггүй замхардаг зүйл зарим тохиолдолд харагддаг.

Иргэд нийтийг хамарсан үр дүнтэй үйл ажиллагаа хэрэгжүүлэх нь амаргүй, төвөгтэй зүйл гэдэг нь ойлгомжтой бөгөөд гагцхүү иргэдийн таашаалд нийцсэн, тэдний сайн дурын оролцоог хангасан байх үзүүлэлт нь хамгийн чухал бөгөөд амьдрах чадвартай гэж үзэж байна.

Нэг эрхэм хэлэхдээ “иргэдийн сэтгэлрүү ороогүй цагт гэмт хэрэг буурахгүй” гэж дүгнэж хэлсэн нь дээрх санааг батлах шиг санагдсан.

Нөгөөтэйгүүр төрийн байгууллага, алба хаагчдын хамтын ажиллагаа сул байгааг иргэд ихээхэн шүүмжилдэг нь оргүй зүйл биш юм. Энэ нь олон шалтгаантай болов уу. Иргэдийн сайн сайхны төлөө ажиллахаар тангараг өргөсөн төрийн алба хаагчдын нэгдмэл, хамтын ажиллагааг хэрэгжүүлбэл ямар их боломж бололцоог бүрдүүлж, зорилтот үр дүнд хүрэх нь ойлгомжтой юм. Энэ төслийн нэг чухал зорилт, зарчим нь иргэд, төрийн алба, албан тушаалтны анхаарлыг хандуулж, оролцоог нэмэгдүүлэхэд чиглэлсэн байх юм.

Монголчууд эрт дээр үеэс эхлэн нүүдлийн соёл иргэншилд амьдрахдаа “Айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг” гэж айл саахалттайгаа хамтран мал аж ахуйгаа эрхэлж, хамтын хөдөлмөрөөр найрсан амьдардаг байж. Харамсалтай нь суурин соёл иргэншилд шилжсэн газар бүрт энэ заншил алдагдаж амин хувиа хичээх үзэл түгээмэл болж зан заншилыг алдагдахад хүргэж байна. Иймд бидний сэтгэхгүйд оршиж буй энэ зан заншилыг сэргээх нь чухал бөгөөд энэ төслийн хоёр дахь зорилт, зарчим болж байна.  

            Эзэн Чингис хааны үеэс 10-т, 100-т, 1000-тын системүүдэд хүн хүчээ хуваарьлаж нэгдсэн зохион байгуулалтад оруулсан нь агуу ялалтуудын нууц байсан гэж боддог  юм.   

Энэ үзэл санааг удирдлага болгон баг, гудамжаа нэгдсэн зохион байгуулалтад оруулж гэмээ нь иргэний хариуцлага сайжирч, нэг нэгнийгээ гэсэн хандлага төлөвшиж элдэв муу санаархал, хулгайчдаас нэг нэгнийгээ хамгаалах үндэс болох юм.

Төслийг Арвайхээр сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, Цагдаагийн газрын даргын дэргэдэх зөвлөл, цагдаагийн нийт бие бүрэлдэхүүн болон аймгийн Хүүхэд гэр бүл, хбгжлийн хэлтэс, Арвайхээр сумын ЗДТГ-ын ажилтнууд, олон нийтийн зөвлөл, гудамжны ахлагч нарт танилцуулж хэлэлцүүлэхэд 100% саналаар төсөл хэрэгжүүлэхийг дэмжсэн байна.

Төсөл Арвайхээр суманд хэрэгжих ба ойролцоогоор 4000 гудамжинд энэ үйл ажиллагаа явагдна.

Энэ төсөл хэрэгжсэнээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэний үүргийн биелэлт хангагдах, иргэд нэг нэгэндээ шаардлага тавьж хамтын сэтгэлээр нэг нэгэндээ хандаж, үүнээс үүдэлтэй иргэдийн хүсэн хүлээсэн олон асуудлыг шийдвэрлэх боломжтой  гэж төсөөлж байна. Хамгийн гол нь элдэв ашиг хонжоо, явцуу сонирхол дээр биш, өргөн хүрээгээр иргэдийн сайн дурын үндсэн дээр хамтын сэтгэлгээ, төрийн алба хаагчдын дэмжлэг дээр энэ үйл ажиллагаа тулгуурлах болно.

Хавсаргасан төсөлтэй танилцаж, хэлэлцүүлэх ажил зохион байгуулж, төслийн үзэл санааг өөрчлөхгүйгээр үнэтэй санал дүгнэлтийг шингээж хэрэгжүүнэ гэдэгт итгэж байна.  Утас-93040033

 

 

ХӨРШИЙН ХОЛБОО” ТӨСӨЛ

 

НЭГ: ЗОРИЛГО:

Хөршийн холбоо нэрийн дор иргэдийн хамтын амьдрал, нэг нэгнийгээ гэсэн сэтгэл зүйг идэвхижүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, ард иргэдийн амгалан тайван байдлыг хангах, байгууллага, албан тушаалтан иргэдийн хамтын ажиллагааг сайжруулахад оршино.

ХОЁР: ЗАРЧИМ:

Ашиг хонжоо, явцуу эрх ашгаас ангид байх, албадлагын шинжтэй бус,  сайн дурын үндсэн дээр зохион байгуулагдах, хамтын эерэг уур амьсгал дээр явагдах зарчмыг баримтлана.  Харин төрийн алба хаагчдын хувьд ажлын ачаалал аль болох нэмэхгүй байх, хариуцсан гудамж, хөршийн ахлагчаа дэмжиж төслийн үр дүнг хариуцах чиглэлийг баримтлана.

ГУРАВ: ТӨСЛИЙН ОЙЛГОЛТ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Арвайхээр суманд ойролцоогоор 10-15 хашаа бүхий 4000 гаруй хөршийн холбоод байгуулагдана. Хөршийн холбоодод “Хөршийн ахлагч” томилогдож, 5 хөршийн холбоодын дунд нэг “Төрийн алба хаагчдын баг” ажиллана.  Төрийн алба хаагчдын багийн ажлыг Арвайхээр сумын ГХУСАЗСЗ удирдлага, зохион байгуулалтаар хангана.  

Ажлын зохион байгуулалтын хувьд:  

-       Ажиллах журам сумын ИТХ-аар батлагдана

-       Нэг гудамжид \10-15 хашаа бүхий\ нэг хөршийн холбоо байна.

-       Хөршийн холбоо бүр хөршийн ахлагчтай байна.

-       5 хөршийн холбоодын дунд нэг төрийн алба хаагчдын баг ажиллана.

-       Төрийн алба хаагчдын баг 3-аас илүүгүй гишүүнтэй байна.  

-       Төрийн алба хаагчдын багийн нэг гишүүн нь удирдах ажилтан байна.

-       Эхний ээлжинд төрийн алба хаагчдын багийн хаяг, байршлыг харгалзан зураглал дээр 5 гудамж хариуцуулна.

-       Хариуцсан гудамжиндаа иргэдийн санал судалгаанд үндэслэн хийж хөршийн ахлагчаа төрийн алба хаагчдын баг томилно.

 

ДӨРӨВ: АЖИЛ ҮҮРГИЙН ХУВААРЬ

 

  1. 1.    Иргэд, айл өрх

-       “Айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг” уриан дор хамтын амьдралыг дээдлэх 

-       Тухайн үйл ажиллагааг сайтар ойлгож дэмжих

-       Гэр орноо эзэнгүй орхих тохиолдолд, өөр бусад мэдээллээ хөршийн ахлагчдаа мэдэгддэг, бүртгүүлдэг байх

 

  1. 2.    Хөршийн ахлагч

-       “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө”  уриан дор үйл ажиллагаагаа явуулах

-       Хариуцсан хашааны айл өрхийн дэлгэрэнгүй судалгааг гаргах \маягт гаргаж өгөх\

-       Эзэнгүй айл өрхийн бүртгэлийг хөтлөх

-       Өдрийн цагаар эзэнгүй байдаг айлын бүртгэлийг гаргах

-       Эргүүл шалгалт хийх

-       Гарч буй зөрчлийг иргэдэд танилцуулан иргэний үүргийн биелэлтийг хангуулах

-       Тухайн хариуцсан айл өрхөд халдсан гэмт хэргийн бүртгэлийг гаргах

-       Болж буй үйл явдлаа тэмдэглэлийг бичих дэвтэр хөтлөх

-       Хийсэн ажлаа сар бүрт тухайн айл өрхүүдэд танилцуулах

-       Иргэдийн дунд тулгамдаж байгаа асуудлыг хариуцсан төрийн алба хаагчдаар дамжуулан холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх, албан бичиг, өргөдлөөр танилцуулж шийдвэрлүүлэх

 

  1. 3.    Хуваариар томилогдсон төрийн албан тушаалтаны баг  

-       “Хамтдаа хөгжицгөөе”  уриан дор үйл ажиллагаагаа явуулах

-       Хариуцсан хөршийн холбооны ахлагчийг хэлэлцэн томилох

-       Хамтран ажиллах алба хаагчид, хөршийн ахлагч нартай ажлаа уялдуулан хариуцсан хөршийн холбоонд 14 хоног бүрт нэг удаа очиж ажиллаж, хөршийн ахлагчийг арга зүйгээр ханган ажил байдалтай танилцаж, дэмжиж туслах

-       Улирал бүрт хөршийн холбоодын ажил, түүний үр дүнг үнэлж, санал дүгнэлтээ гаргаж Арвайхээр сумын ГХУСАЗСЗ-ийн  дэргэдэх ажилын хэсэгт танилцуулах, санал хүсэлт, шийдвэрлүүлэх асуудлаа уламжлах  

-       Хөршийн холбоодын үр дүнг  биечлэн хариуцах

 

  1. 4.    Арвайхээр сумын ГХУСАЗСЗ-ийн дэргэдэх ажлын хэсэг

-       Хагас бүтэн жилд хуралдаж хөршийн холбоодын ажлыг дүгнэх, томилогдсон алба хаагчдад чиглэл өгөх, зөвлөмж хүргүүлэх

-       Сургалтанд хамруулах

-       Хөрөнгө санхүүгийн асуудлыг холбогдох албан тушаалтанд танилцуулж шийдвэрлүүлэх

-       Ажлын нь идэвхижүүлэх аян, болзолт уралдаан зохион байгуулах

 

  1. 5.    Арвайхээр сумын ГХУСАЗСЗ

 

-       Сайн ажилласан алба хаагч, хөршийн ахлагчийг урамшуулах, магтан сайшаах

-       Санал, зөвлөмж хүргүүлж биелэлтийг нь тооцох

-       Журмын хэрэгжилтийг хангуулах, нэмэлт өөрчлөлт оруулах

-       Ажилд нь дэмжлэг үзүүлэх

-       Тайлан мэдээг гарган аймгийн ГХУСАЗЗ-д хүргүүлж, танилцуулах

-       Холбогдох төсөв зардлыг шийдвэрлэх

 

ТАВ: БЭЛТГЭЛ АЖИЛ

  1. Арвайхээр сумын ИТХ-аас энэ үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэг томилно.
  2. Арвайхээр сумын план зургыг гаргуулан авч \нэгдсэн болон багаар\ үйл ажиллагаанд ашиглахад бэлэн болгох
  3. Арвайхээр суманд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагын судалгааг гаргах, санал бүхий албан бичиг хүргүүлэх
    1. Арвайхээр сумын ГХУСАЗ салбар зөвлөлийн дарга, гишүүд 
    2. Арвайхээр сумын Засаг даргын тамгын газрын алба хаагчид
    3. Багийн засаг дарга, тэдний ажлын алба
    4. Өрхийн эмнэлэгийн ажилтан
    5. Цагдаагийн алба хаагчид
    6. Иргэдийн нийтийн хурлын дарга, тэргүүлэгчид
    7. Цагдаагийн өндөр настан, идэвхитэй иргэд
    8. Иргэний зөвлөл, олон нийтийн цагдаагийн ажилтан
    9. Гудамжны ахлагч
    10. Нийгмийн идэвхитэнүүд
    11. Чиг үүргийн хүрээний төрийн алба хаагчид байж болно.\Мэргэжлийн хяналтын газар, ГХУСАЗЗ, иргэдийн хурлын зохицуулагч, төлөөлөгч, багш, эмч, прокурор, өмгөөлөгч, онцгой байдал, хүүхдийн эрхийн байгууллага гэх мэт\

Тайлбар: Дээрх албан тушаалтны хаяг, нас, хүйс, эрхэлж байсан болон эрхлэж байсан судалгаанд түшиглэн амьдарч буй байршлаар нь баг, гудамж хуваарьлалт хийхэд ашиглана.

  1. Төсөв зардлын тооцоог гаргах

ЗУРГАА: ТӨСӨВ ЗАРДЛЫН ТӨСӨӨЛӨЛ

  1. Хөршийн ахлагчийн гэрчилгээний \үнэмлэх\ зардал
  2. Хөршийн ахлагчид өгөх дэвтрийн зардал
  3. Айл өрх бүхэнд дэмжиж ажиллах уриалга, тайлбарыг хүргүүлэхэд гарах зардал
  4. Хөршийн холбоо төслийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн зардал

ДОЛОО: АНХААРАХ АСУУДЛУУД

-       Энэ үйл ажиллагаа аливаа нам, эвсэлээс ангид байх

-       Нэг  хөршийн ахлагч 10-15 хашаа бүхий айл өрхийг хариуцна. Үүнээс илүү байж болохгүй   

-       Хөршийн ахлагчаар журманд зааснаас бусад ажлыг даалгах, хэрэгжүүлэхийг шаардахыг хориглох

-       Хөршийн ахлагчийг ямарт дэмжиж ажиллах бодлого баримтлах

-       Ажлыг нь дүгнэж, тогтмол идэвхижүүлж байх чиглэлийг баримтлах

-       Хөршийн ахлагч нь өөрийн тэмдэглэл, бүртгэлээ нууцлах, хадгалалт, хамгаалалтад анхаарах, дууссан тохиолдолд Цагдаагийн газарт хүргүүлж хадгалуулах

-       Хөршийн ахлагч нь сайн дурын үнддэн дээр томилогдох

 

НАЙМ: ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БҮТЭЦ

  1. Иргэд, айл өрх
  2. Хөршийн холбоо, түүний ахлагч \үнэмлэх олгох\
  3. Төрийн алба хаагчийн баг \цагдаагийн ажилтан, багш, эмч гэм мэт \
  4. Ажлын хэсэг \Багийн Засаг дарга, НХЖХТ-ын дарга гэх мэт \
  5. Арвайхээр сумын ИТХ буюу ГХУСАЗСЗөвлөл

 

ТӨСӨЛ БОЛОВСРУУЛСАН:ЦАГДААГИЙН ДЭД ХУРАНДАА Р.АМАРЖАРГАЛ

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна