/ Архидалтгүй Өвөрхангай болоход ойрхон байна

Архидалтгүй Өвөрхангай болоход ойрхон байна

Архидалтгүй Өвөрхангай болоход ойрхон байна

        Архинаас үүдэлтэй хэрэг, зөрчил маш ихээр гарах болж,  хувь хүн,  айл өрх төдийгүй улс оронд аюулын харанга дэлдээд удлаа. Харин сүүлийн үед архинаас татгалзсан ажлыг төрийн байгууллага хийсээр байгаа нь сайшаалтай. Өвөрхангайчууд “Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөрийг 2014-2017 оны хооронд  хэрэгжүүлж байна.

Энэ хөтөлбөр өнгөрөгч оны хоёрдугаар сараас эхэлсэн. Мөн сар шинийн баярыг архигүй тэмдэглэх захирамжийг аймгийн Засаг дарга гаргажээ.  

Сар шинийн баярыг архигүй тэмдэглэх уриалгыг гаргасан.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт гэмт хэргийн асуудал байна. Хэдийгээр тус аймагт согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тоо буурч  байгаа ч эзлэх хувийг нь харах юм бол ноцтой хохироосон гэмт хэргийг 66.6 хувь, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн 46.5 хувь нь, золгүй байдлаар нас баралт болон өөрийнхөө амь насыг егүүтгэсэн хэргийн 36.5 хувь нь согтуугаар үйлдэгдэж байгаа нь маш ноцтой асуудал юм. Хоёрт гэр бүлийн  ахуйн хүрээнд үйлдэгдэж байгаа нийт гэмт хэргийн 73.4 хувь нь архитай холбоотой байна.

-2014 онд согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 126 гарсан. Урд оныхтой харьцуулахад 31.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Энэ бол өнгөрөгч онд Аймгийн Засаг даргын захирамжаар “Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөрийг хэрэгжүүүлж эхэлсэнтэй холбоотой.

Урд оныхтой харьцуулахад 31.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

 

Үүнтэй холбогдуулан долоо хоног бүрийн баасан гарагт архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй, зарж борлуулахгүй гэсэн дүрмийг шинээр мөрдөж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд нийтдээ манай Цагдаагийн газраас 21 нэгдсэн болон тусгай арга хэмжээг зохион байгуулан ажиллаж ирлээ. Үүнээс 48 зөрчил илэрсэн. Тусгай зөвшөөрөлгүй архи зарах, цаг хэтрүүлэн ажиллах гэх мэт зөрчил дутагдал гарсан. 1876 ширхэг архи согтууруулах ундааг улсын орлого болгохоор мэргэжлийн хяналтын газарт хүлээлгэж өгсөн. 2876 тамхи тусгай зөвшөөрөлгүй зарж байсан иргэнийг хуулинд заасан үндэслэлийн дагуу арга хэмжээг авч ажиллаж байна.

Уг хөтөлбөрийн хүрээнд манай цагдаагийн газраас 21 нэгдсэн болон тусгай арга хэмжээг зохион байгуулан ажиллаж ирлээ. 

Тусгай зөвшөөрөлгүй болон цаг хэтрүүлсэн ажилласан тохиолдолд :

 -Тусгай зөвшөөрөлгүй, цаг хэтрүүлэн ажилласан тохиолдолд иргэнийг 35000-50000 төгрөгөөр, аж ахуй нэгжийг 200000-250000 төгрөгөөр торгож арга хэмжээ авч байна.

-Удаа дараалан зөрчил гаргасан тохиолдолд :

-Удаа дараалан зөрчил гаргасан тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хүртэлх арга хэмжээ авдаг.

-Өвөрхангай  аймгийн хэмжээнд Архи согтууруулах ундаагаар үйлчилдэг 387 аж  ахуй нэгж байгууллага байна.

-Энэ хөтөлбөрийн хүрээнд Баруунбаян-Улаан, Гучин-Ус, Төгрөг,  Богд, Хайрхандулаан, Нарийнтээл гэсэн сумдад ажилласан. Саяхан Богд, Гучин-Ус, Баруунбаян-Улаан сумдад зөвшөөрөлгүй худалдаа гэсэн нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа. Үүнтэй холбогдуулан 302 литр архи, 1885 ширхэг тамхи хурааж авч улсын орлого болгохоор мэргэжлийн хяналтын байгууллагад хүлээлгэж өгсөн. Бусад иргэнд хуулийн дагуу арга хэмжээ авсан.

Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагынхан өөрсдөө манлайлах ёстой. Архидан согтуурснаас гэр бүл, хамт олон, нийгэмд учрах хор уршгийг хүмүүст мэдрүүлэх зорилгоор Иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах шаардлагатай.

Мөн  архи, согтууруулах ундаагаар үйлчлэх цэгийн тоог шинэчлэн тогтоох шаардлагатай.  Нэг сая гаруй хүнтэй Улаанбаатар хотод архи, согтууруулах ундаа  худалддаг 800 гаруй цэг бий. Гэтэл 114 мянган хүн амтай Өвөрхангай аймагт 480 гаруй цэг байгаа нь дэндүү олон.

Өнгөрөгч оны 12 дугаар сарын 28-аас нэгдүгээр сарын 4-ийг хүртэл гэмт хэргийн шинжтэй 21 дуудлага ирсэн байна. Үүнээс архидан согтуурсан үедээ бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт дийлэнхи хувийг эзэлсэн байна.

ЦАГДААГИЙН ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна