/ ЦАГДААГИЙН ЦОЛ ОЛГОХ ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАГДЛАА.

ЦАГДААГИЙН ЦОЛ ОЛГОХ ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАГДЛАА.

ЦАГДААГИЙН ЦОЛ ОЛГОХ ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАГДЛАА.

      Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулийн 35-р зүйлийн 3-рт Цагдаагийн албан тушаалын цол олгох журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэсэн заалтыг үндэслэн Хууль зүйн сайд "Цагдаагийн албан тушаалын цол олгох журам"-ыг 2015 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн А/64 дүгээр тушаалаараа баталж гаргасан. 
Уг тушаалаар албан тушаалын цолд шилжснээр нэг алгасуулан олгосон цагдаагийн цолыг журамд заасан хугацаанд нийцүүлэх, албан тушаалын цолд шилжснээр урьд хэрэглэж байсан буюу Цагдаагийн байгууллагын тухай хуулиар олгосон цагдаагийн цол нь буурсан алба хаагчдын цолыг сэргээн олгохоор тус тус шийдвэрлэж, тушаалыг хэрэгжүүлж, мөрдөж ажиллахыг даалгасан. 

      Өвөрхангай аймгийн Цагдаагийн газар нь цагдаагийн 32 алба хаагчаас цагдаагийн цолыг хурааж, 33 алба хаагчийн  цолыг сэргээж олгосон байна.

 

ЦАГДААГИЙН ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна