/ Уриалга

Уриалга

 

Уриалга

Зон олныхоо аюулгүй, амар тайван аж төрөх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, зорилго нэгтэйгээр сэтгэлийн хөг нийлүүлэн алхаж яваа Монголын Цагдаагийн албаны эрхэм офицер, ахлагч та бүхэндээ ирж буй “Галзууруулагч” хэмээх хөхөгчин хонь жилийн сар шинийн мэнд хүргэж,  аз хийморьтой, амжилт бүтээл арвинтай, элэг бүтэн, энх тунх амьдрахын ерөөлийг өргөн дэвшүүлье.

       Эрт дээр үеэс Монголчууд нүүдлийн мал аж ахуй эрхлэн, үр шимийг нь хүртэн, уламжлалт сар шинийн баяраа элбэг дэлбэг, өнгөтөй өөдрөгөөр сайн сайхан бүхнийг билэгшээн тэмдэглэж ирсэн уламжлалтай.  

       Уламжлалт энэ баяраар Цагдаагийн байгууллага, алба хаагчийн тухайд иргэдээ гэмт халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлж, тэднийг зорчих явцад хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор цаг ямагт амар амгалангийн манаанд зогсож, энэ чиглэлээр ЦЕГ, албадаас холбогдох үүрэг чиглэлийг авч, өндөржүүлсэн бэлэн байдалд ажилладаг билээ.

      Хэдийгээр бид ажлын энэ горимд ажиллаж ирсэн ч Цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа зарим алба хаагчдын зохисгүй үйлдэл, хариуцлагагүй байдлаас шалтгаалж, архидан согтуурах, иргэдтэй зүй бус харьцах явдал бүрэн таслан зогсоогдохгүй байгаагаас бидний нэр хүнд иргэдийн дунд унах явдал цөөнгүй байна.

       Улс оронд нүүрлэсэн эдийн засаг, санхүүгийн хүндрэлтэй байдал, Цагдаагийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнд Монгол улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй сайд Д.Дорлигжав, ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар Р.Чингис нараас өгсөн үүрэг, ажлын чиглэлийг хэрэгжүүлэх үүднээс Цагдаагийн байгууллага, алба хаагчид та бүхнээсээ

v  Сар шинийн баярын өдрүүдэд Цагдаагийн байгууллагын нийт алба хаагчдаас архидан согтуурах, иргэдтэй зүй бус харьцсан зөрчил гаргахгүй байх

v  Уламжлалт баяраар биесээ архи, согтууруулах ундааны зүйлээр дайлах, шахах, бэлэг сэлт өгөх, хамт олноороо нэгнийдээ орж хүндрэл учруулдаг байдлаас  татгалзаж, алба хаагчдын золголтын арга хэмжээг байгууллага дээрээ зохион байгуулж, санхүүгийн хямралтай байгаа энэ үед алба хаагч, тэдний гэр бүлийн хувьд аль болох хөнгөн хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж байна.

 

                                 Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Ella:
178.62.74.134
We wish to thank you all over again for the beautiful ideas you gave Janet when preparing a post-graduate research and also, most importantly, regarding providing the many ideas in a blog post. Provided we had been aware of your web site a year ago, we'd have been saved the useless measures we were choosing. Thanks to you. adults toys
2024-01-06 10:37:30
Margarette:
188.65.17.49
прогнозы на сегодня хоккей
2024-04-15 18:30:41
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна