/ Гамшигаас хамгаалах дадлага сургалтанд оролцов

Гамшигаас хамгаалах дадлага сургалтанд оролцов

 

ЦАГДААГИЙН ГАЗАР ГАМШИГААС ХАМГААЛАХ

ДАДЛАГА СУРГАЛТАНД ОРОЛЦЛОО

Гамшигаас хамгаалах тухай хуулийн 7,11 дугаар зүйл, Засгийн газрын 2011 оны 339 дүгээр  тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийг дамжуулах журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  гамшигийн  аюулын зарлан  мэдээллийн дохиогоор  ажиллах, гамшгийн  үед нүүлгэн  шилжүүлэх сургалтанд  Цагдаагийн газрын Хэв журам сахиулах албаны  30 алба хаагч оролцлоо.

Тус сургалтаар  аймгийн Цагдаагийн газрын  бие бүрэлдэхүүн гамшигийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиог хүлээн  авсан дариу барилга, байгууламжаас  алба хаагч болон иргэдийг  гадагш гарах, урьдчилан  тогтоосон аюулгүй  газарт  шилжин байрлах дадлага хийсэн бөгөөд  хөдөлгөөнт эргүүлийн 2 автомашинаар 11 багийн иргэдэд зарлан  мэдээллийн  дуут  дохиог хүргэж ажиллав.

Цагдаагийн газар

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна