/ Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын талаар

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын талаар

“ГЭМТ ХЭРГЭЭСУРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛ”-ЭЭР

ХИЙСЭН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ

 

Цагдаагийн газраасгэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах, хамтын ажиллагааг бэхжүүлэх ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулж, хэрэгжүүлэх  чиглэлээр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомж, заавар журам, тушаал  шийдвэр, Засгийн  газрын  тогтоол, хөтөлбөрүүд, ЦЕГ-аас 2015 онд дэвшүүлсэн зорилтыг удирдлага болгон хэрэгжүүлж ажиллаж байна.

            Арвайхээр сумын 11 багт “Иргэний зөвлөл” байгуулж, энэ зөвлөл байгууллагадаад 3 жил гаруй хугацаа  болж байна. “Иргэний зөвлөл”-ийн үйл ажиллагааг олон нийтэд таниулан сурталчлах зорилгоор хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллаж байна. Аймгийн төв болон Хархорин  сумын  төвд  хөдөлгөөнт эргүүлийг тогтмолжуулж, эргүүлийн байршилтыг шинэчлэн зохион байгуулж, иргэний зөвлөлийн үйл ажиллагааг сайжруулж, иргэдийн дунд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгааны ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

            Монголын уламжлалт “Сар шинийн баяр”-ыг гэмт хэрэг, эрх зүйн зөрчилгүй тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоорулсын хэмжээнд “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээг 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 20 хоногийн хугацаатай зохион байгуулан ажиллалаа. Уг арга хэмжээний хүрээнд аймгийн Цагдаагийн газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийнА/10 тоот тушаал, төлөвлөгөө гарган ажилласан.

Уг арга хэмжээний хүрээндхулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр“Баг-аюулгүй орчин”, “Сэрэмжлүүлэг-3”, худалдаа үйлчилгээний цэгт  тавих  хяналтыг сайжруулах, хууль бусаар гар дээрээс архи согтууруулах ундааны зүйл худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг иргэнийг илрүүлэн, таслан зогсоох, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг  хэрэгжүүлэх зорилгоор “Халуун-цэг” , хүүхдийн гэмт хэргээс  урьдчилан сэргийлэх сургалт уулзалтыг  зохион байгуулах  зорилгоор “Сургууль-аюулгүй орчин” сэдэвт 1 сарын аяныг, Орон нутгийн замд явж буй  тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Мотоцикль”, “Хот  хоорондын  хяналт шалгалт” зэрэг хэсэгчилсэн арга хэмжээг аймгийн хэмжээнд зохион байгуулан ажиллалаа.

               7 хоног бүрийн “Лхагва” гарагттогтмол гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээрбагийн иргэний зөвлөлтэй дээрх өдрийн 15 цагт уулзаж, сургалт сурталчилгааны ажлыг  зохион байгуулан  ажиллаж байна.

               Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд цагдаагийн газарт урьд 7 хоногт бүртгэгдсэн гэмт хэрэг, захиргааны зөрчлийн дүн мэдээнд дүгнэлт хийж, дийлэнх гомдол мэдээлэл гарсан баг дээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, телевиз, радиогоор  иргэд олон нийтэд мэдээллэж, сурталчилан ажиллаж байна.

 

 

 

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна