/ Сэрэмжлүүлэг

Сэрэмжлүүлэг

 

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

v Иргэд, аж ахуйн нэгж байгууллага, гэр орон сууцныхаа хаалга, цонх тагтыг найдвартай бэхэлж цоожтой болгох, цонх тагтанд төмөр сараалж хамгаалалт хийлгэх

v Байгууллагын харуул хамгаалалтыг чангатгаж ажилчид болон алба хаагчдын сонор сэрэмжийг дээшлүүлэх

v Гэр орон байраа эзэнгүй орхихгүй байх, хөрш зэргэлдээ айл хөршдөө захих

v Ил харагдах газарт үнэт болон бусдын анхаарал татахуйц эд зүйлээ тавихгүй байх, найдвартай газар хадгалж хамгаалах

v Мотоциклио ил задгай газар хараа хяналтгүй орхихгүй байж, гинжин болон троссон түгжээг байнга хэрэглэж сурах.

v Иргэн бүр өөрийн эд хөрөнгө, гэр байшингаа хамгаалж эд зүйлээ алдахаас сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Өвөрхангай аймгийн Цагдаагийн газар

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна