/ “АРХИДАЛТГҮЙ ӨВӨРХАНГАЙ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХУУЛИЙН БОЛОН ЦЭРЭГЖСЭН БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“АРХИДАЛТГҮЙ ӨВӨРХАНГАЙ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХУУЛИЙН БОЛОН ЦЭРЭГЖСЭН БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

АРХИДАЛТГҮЙ ӨВӨРХАНГАЙ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД

ХУУЛИЙН БОЛОН ЦЭРЭГЖСЭН БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

 

        “Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, цагдаагийн газрын архидалтгүй хамт олон болох 3 сарын аяны төлөвлөгөөнд заагдсан ажлын хүрээнд 2015 оны 10 сарын 15-ны өдрийн 10 цагт аймгийн Спортын ордонд “Спиртийг биш спортыг сонгоцгооё” уриан дор хуулийн болон цэрэгжсэн байгууллагуудын дунд үндэсний бөхийн багийн аварга шалгаруулах тэмцээнийг аймгийн ГХУСАЗЗ, цагдаагийн газраас санаачлан зохион явуулллаа.

 

 

 

Тэмцээний нээлтийн арга хэмжээний үеэр аймгийн  хуулийн хэлтсийн дарга Ц. Пунцаг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвхи зүтгэл гарган ажиллаж байгаа Арвайхээр сумын иргэн Х.Эрдэнэбилэг,  Н.Раднаа нар болон Хархорин сумын Ерөнхий боловсролын  Орхон цогцолбор сургуулийг аймгийн ГХУСАЗЗ-ийн шагнал “Хүндэт өргөмжлөл” мөнгөн шагналаар шагнав.

 

Энэ тэмцээнд

a)    Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын 1 дүгээр баг

b)    Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газар  2 дугаар баг

c)    Зэвсэгт хүчний 256 дугаар анги

d)    Зэвсэгт хүчний 113 дугаар тусгай салбар

e)    Онцгой байдлын газрын баг тамирчид

f)     4 дүгээр тойргийн Тахарын албанаас  6 баг 36 бөх уран мэхийг уралдуулан хүч бяраа сорин оролцов

Багийн дүнгээр 1 дүгээр байрыг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын бөх Улсын начин Б.Сангисүрэн ахлагчтай 1 дүгээр  баг эзэлж өргөмжлөл, алтан медаль мөнгөн шагналаар,  2 дугаар байрыг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын бөх Сумын заан Р.Цэрэнлхагва ахлагчтай   2 дугаар баг    эзэлж өргөмжлөл, мөнгөн медаль мөнгөн шагналаар  3 дугаар байрыг 4 дүгээр тойргийн Тахарын албаны бөх сумын заан Ц.Батзориг ахлагчтай баг тамирчид эзэлж өргөмжлөл хүрэл медаль мөнгөн шагналаар шагнагдав.

Зэвсэгт хүчний 256-р ангийн дарга, хурандаа Ц.Дамдиндоржийг Цагдаагийн газрын баярын бичигээр шагнасан нь

       Хувийн амжилтаар 1 дүгээр байранд  Цагдаагийн газрын бөх Улсын начин Б.Сангисүрэн орж өргөмжлөл, алтан медаль мөнгөн шагналаар, 2 дугаар байранд Зэвсэгт хүчний тусгай салбарын 113 дугаар ангийн бөх сумын заан Ц.Гантөмөр орж, өргөмжлөл, мөнгөн медаль, мөнгөн шагналаар 3 дугаар байранд Цагдаагийн газрын бөх сумын заан Э.Чойжил өргөмжлөл  хүрэл медаль мөнгөн шагналаар тус тус шагнагдав. Тэмцээний үеэр хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон архидан согтуурлын хор уршгийн талаар санамж  сэрэмжлүүлгийг 100 иргэнд тараан өгсөн байна.

 “Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахзорилгоор энэхүү арга хэмжээг цаашид уламжлал болгон зохион явуулахаар шилжин явах цомыг Хууль зүйн хэлтсийн дарга Ц.Пунцаг Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Батзаяад гардуулсан бөгөөд ирэх жил зохион байгуулах эрхийг Онцгой байдлын газрын дарга  дэд хурандаа Б.Бэхбаярт шилжүүлэн өгөв.

 

 

Цагдаагийн газар

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна