/ ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ “ТАМХИНЫ ХЯНАЛТ” ТУСГАЙ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ

ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ “ТАМХИНЫ ХЯНАЛТ” ТУСГАЙ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ

ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ “ТАМХИНЫ ХЯНАЛТ” ТУСГАЙ АРГА ХЭМЖЭЭ

ЗОХИОН БАЙГУУЛАВ

 “Тамхины хяналт” тусгай арга хэмжээг тус аймгийн хэмжээнд Тамхины хяналтын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлж, иргэд олон нийтэд сурталчлах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглүүлэн 2015 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 10 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэв. Үүнд:

Тамхины хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 18 сумын хэсгийн төлөөлөгч, хэв журмын байцаагч, хэсгийн байцаагч, цагдаагийн газрын олон нийттэй харилцах байцаагч нар хариуцсан нутаг дэвсгэртээ холбогдох хууль тогтоомж тамхи хүний бие, байгаль орчинд нөлөөлөх хор хөнөөлийн талаар нийт 1454 ширхэг санамж сэрэмжлүүлгийн хуудас, материал бэлтгэн иргэд олон нийтэд тарааж ажилласан байна.

Тамхины хяналтын хууль тогтоомж, түүнд орсон нэмэлт өөрчлөлт, шинэчилсэн найруулгын заалтууд, тамхины хор уршгийн сэдвээр болон арга хэмжээний явцад илрүүлсэн зөрчлийн талаар цагдаагийн газрын олон нийттэй харилцах байцаагч, цагдаагийн дэслэгч Ю.Ренчин, архидан согтуурахтай тэмцэх ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа Р.Амаржаргал нар аймгийн “Арвайхээр”, “Дөлгөөн соёмбо”,”G” телевиз, “Таны элч” сонинд ярилцлага, мэдээлэл, нийтлэл өгч, цагдаагийн газрын Uvurkhangai.police.gov.mn цахим сайтаар иргэдэд хандсан 4 нийтлэл, алба хаагчдад хандсан сургалт сурталчилгаа, тамхины хор хөнөөлийн сэдвээр цагдаагийн газрын фэйсбүүк группд 3 удаа нийтлэл гаргасан. 

Тамхины хяналт арга хэмжээний хүрээнд аймгийн төвд үйл ажиллагаа явуулж байгаа татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэний судалгааг аймгийн татварын хэлтсээс гаргуулан мөн цагдаагийн байгууллагын объектын судалгаанаас аймгийн төвд үйл ажиллагаа явуулах хувийн хэвшил, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудын судалгааг гарган авч судалгаанд үндэслэн шалгалт хийх хуваарь гарган нийтийн хэв журам хамгаалах тасгийн алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ 3 удаа явж бүх байгууллага, аж ахуйн нэгжийн дотоод журам, тамхины хяналтын тухай хуулийн холбогдох заалтын дагуу орц, хонгил, бие засах газар, хүлээлгийн танхим гэх мэт газруудад тамхи татахыг хориглосон тэмдэг, тэмдэглэгээ байрлуулсан эсэх, байгууллагадаа тамхи татах цэг байгуулсан эсэх талаар үзлэг шалгалт хийж нийт Арвайхээр суманд үйл ажиллагаа явуулж байгаа 219 цэгийг үзэж шалгалаа.

Утаат тамхины худалдаа, зар сурталчилгаанд хяналт тавьж ажиллахыг цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг бүхий алба хаагчдад хариуцуулан ажилуулж арга хэмжээний хугацаанд энэ төрлийн зөрчил дутагдал илрээгүй болно.

Арга хэмжээний хугацаанд Тамхины хяналтын тухай хууль тогтоомж зөрчин тамхи татахыг хориглосон газарт тамхи татсан, зөвшөөрөлгүй тамхи худалдаалсан зэрэг 17 зөрчлийг алба хаагчид эргүүл шалгалтын үр дүнд илрүүлэн зөрчил гаргасан 17 иргэнд 850.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч захиргааны зөрчлийн мэдээллийн санд шивж оруулсан байна. 17 зөрчил гаргасан иргэнээс хууль бусаар зарж байсан тамхи болох 655 хайрцаг тамхи хураан авч харьяалах нутаг дэвсгэрийн захиргааны журмаар хураагдсан эд зүйлсийг шийдвэрлэх комиссд хүлээлгэн өглөө.

 

Шалгалтанд аймгийн төвийн 219, сумдад 198 худалдаа үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллага хамрагдан байгууллагын дотоод журамдаа хуульд нийцүүлсэн өөрчлөлт оруулсан эсэх, тамхи татах цэг байгуулсан эсэхийг шалгаж, илэрсэн зөрчилд хариуцлага тооцохыг урьтал болголгүй эхний удаад сануулан, зөрчил дутагдлыг арилган, засч залруулах талаар 417 албан мэдэгдэл хүргүүлэн биелэлтийг 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр тооцохоор шийдвэрлэв.

Нийтийн тээврийн зорчигчдын буудал, нийтийн тээврийн автобус дотор тамхи татахыг хориглосон санамж сэрэмжлүүлэг байрлуулах хуулийн заалтын хэрэгжилтийн шалгалтыг замын цагдаагийн тасгийн алба хаагчид хийж нийт 107 нийтийн тээврийн хэрэгсэл, жолооч нар хамрагдан зөрчил дутагдал илрээгүй ба нийтийн тээврийн хэрэгсэл дотор бүгд хориглох тэмдэг байрлуулсан байв. Нийтийн тээврийн жолооч нараас тээврийн хэрэгсэл дотроо тамхи татаж байгаа талаар иргэдээс мэдээлэл ирээгүй. Аймгийн төвд 4 автобусны буудал, 1 авто вокзал дээр шалгалт хийхэд 4 буудалд тамхи татахыг хориглосон тэмдэг байрлуулаагүй зөрчил илэрч түүнд тамхи татахыг хориглосон тэмдэг байрлуулах талаар Арвайхээр сумын захирагчийн ажлын албаны, хот тохижилтын асуудал эрхэлсэн байцаагчид албан мэдэгдэл хүргүүлсэн. Сумдын нийтийн тээврийн зогсоолуудад мөн үзлэг шалгалтыг хийж илэрсэн зөрчлүүдийг хариуцсан албан тушаалтанд мэдэгдэж засуулсан.

Цагдаагийн газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/89 тоот тушаалаар цагдаагийн газрын дотоод журамд өөрчлөлт оруулан тамхины хяналтын чиглэлээр байгууллагын хүлээх үүрэг, алба хаагч нарын хүлээх үүргийг тодотгон шинэчилж цагдаагийн газрын нийт алба хаагч нарт танилцуулав.

Цагдаагийн газрын хашаанд утаат тамхи татах цэг байгуулж алба хаагч нар тухайн цэгт тамхи татаж хэвшээд байна. Алба хаагчдыг тамхины хэрэглээнээс татгалзах чиглэлээр олон нийттэй харилцах байцаагч, байгууллагын сэтгэл зүйч, саатуулах, баривчлах байрны эмч нар хамтран “Тамхины хор хөнөөл”, “Тамхичин хүний сэтгэлзүй”, “Тамхины хяналтын тухай хуулийн шинэчилсэн найруулга” сэдвээр 2 цагийн хичээл сургалт зохион байгуулж ажилласан болохыг илтгэн танилцуулъя.

Цагдаагийн газар

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна