/ СЭРЭМЖЛҮҮЛЭГ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

 

 

Өвөрхангай  аймгийн  Хархорин сумын харъяат “С” гэгч нь “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны нэрийг барьж, төсөл хөтөлбөрт хамрагдахаар хүсэлт гаргасан  иргэдээс үнэгүй нийлүүлэх, тоног төхөөрөмжийг импортлон оруулж ирэхэд  гаалийн  татварт  төлөх   мөнгө  нэрээр  байгууллагын нэр барьж бусдыг хууран мэхлэж 69 иргэнээс 26,300.000 төгрөгийг залилан мэхэлсэн байна.  

Иймд  энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, “Баялаг бүтээгчдийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд хямдалтай тоног төхөөрөмж  нийлүүлнэ, мөн “Малчдыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд шагнал олгоно гэсэн санал тавьж  байгаа иргэн, байгууллагын талаарх  мэдээллийг  сайтар судлаж, шаардлагатай бол цагдаагийн байгууллагад хандана уу.

 

 

Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газар

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна