/ Мэдээ мэдээлэл / Зарлал

Зарлал

 

Бүртгэл 2 үе шаттай явагдана. Үүнд:

 

Нэгдугээр үе шат:

 

Цагдаагийн байгууллагын сул, ажлын байранд өрсөлдөх Нийслэл хотын иргэд Нийслэлийн цагдаагийн газарт, орон нутгийн иргэд оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ цагдаагийн байгууллагад  '2017 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 08 дугаар сарын 29-ний хүртэл хугацаанд бүртгүүлж, судалгаанд хамрагдана.

Хоёрдугаар үе шат: Судалгаанд хамрагдсан иргэдийг 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр /Даваа гараг/-ийн 09.00 цагаас Хамгаалалтын хоёрдугаар газар /хуучнаар Дотоодын цэргийн 05 дугаар анги/-т зохйон байгуулагдах нэгдсэн бүртгэлд хамруулж, шалгалтад орох эрх олгоно.

Иргэд дараах бичиг баримгыг бүрдүүлж, бүртгэл, судалгаанд хамрагдана. Үүнд:

•    Өргөдөл

•    Биеийн байцаалт (Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт №1-ийн дагуу бүрэн бичсэн байх);

•    Дээд боловсролын диплом; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/

 

  • Цагдаагийн мэргэжлийн сургалт төгссөн бол түүнийг гэрчлэх гэрчилгээ, /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/

 

  • Эмчийн оронтоонд өрсөлдөх иргэдийн хувьд хүчин төгөлдөр эмчлэх эрхийн гэрчилгээ; /нотариатаэр баталгаажуулсан хуулбарын хамт/

 

•    Иргэний үнэмлэх; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/

•      З үеийнтүүх;

  • Бүрэн дунд боловсролтой бол түүнийг гэрчлэх албан ёсны баримт, сурагчийн хувийн хэрэг;
    • Оршин суугаа хаягийн тодорхойлолт;
    • Ажиллаж байсан бол ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь; албанаас чөлөөлөгдсөн бол тушаалын хувь; архивын лавлагаа,
      • Цэргийн үүрэгтний үнэмлэх /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
      • 3x4, 4x6 хэмжээний 4% зураг;

Шаардлагатай гэж үзвэл иргэнээс нэмэлт материал гаргуулан авна.

Бичиг баримт дутуу бүрдүүлсэн, зарлагдсан ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй иргэдийг судалгаанд хамруулахгүй. Мөн цагдаагийн байгууллагад бүртгүүлж, судалгаанд хамрагдаагүй иргэнд шалгалтад орох эрх олгохгүй болохыг анхаарна уу,

Шалгалтад орохоор бүртгүүлж байгаа иргэн өөрийнхөө тухай үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна