/ ХҮҮХДИЙГ АХУЙН ОСОЛ, ГЭМТЛЭЭС СЭРГИЙЛЬЕ

ХҮҮХДИЙГ АХУЙН ОСОЛ, ГЭМТЛЭЭС СЭРГИЙЛЬЕ


Бага насны хүүхдийг болзошгүй эрсдэл, ахуйн хүрээний осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эцэг, эхчүүдэд дараах зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэж байна. Үүнд:
-Цонх, тагт, салхивчинд зориулалтын хамгаалалт хийлгэх,
 -Цонх, тагт, салхивчны дэргэд хүүхэд авирах боломжтой ор, сандал болон бусад эд зүйлийг байрлуулахгүй байх,
 -Бага насны хүүхэд цонх, тагтыг онгойлгох боломжгүй зориулалтын түгжээгээр түгжих,
-Халуун тогоотой хоол, цай, буцалсан ус зэргийг хүүхдийн гар хүрэхгүй газарт байрлуулах,
-Чүдэнз, асаагуур зэрэг түлэгдэх аюултай эд зүйлийг хүүхдийн гар хүрэхгүй газарт хадгалах,
-Гэрийн орчинд зуух, пийшин ашигладаг бол тусгаарлалт хамгаалалт хийх,
-Өрхийн хэрэглээнд хийн түлш ашигладаг бол хий алдалтаас урьдчилан сэргийлэх мэдрэгч, дохиолол суурилуулах,
 -Химийн бодис, шатахуун зэрэг галын аюул үүсгэж болзошгүй зүйлс гэртээ хадгалахгүй байх,
 -Цахилгааны утас, залгуур зэргийг хүүхдийн гар хүрэхгүй газарт байрлуулах, шаардлагатай тохиолдолд хамгаалалт хийх,
-Хутга, заазуур, хайч зэрэг хурц ирмэгтэй зүйлийг ил газарт орхихгүй байх,
 -Гал түймрийн болон угаарын аюулаас сэргийлж бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэртээ цоожилж үлдээхгүй байх.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна