/ ХАНГАЙ БҮСИЙН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРҮҮГИЙН МӨРДӨГЧ, ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ НАРЫН МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ АРВАЙХЭЭР ХОТОД ЭХЭЛЛЭЭ

ХАНГАЙ БҮСИЙН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРҮҮГИЙН МӨРДӨГЧ, ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ НАРЫН МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ АРВАЙХЭЭР ХОТОД ЭХЭЛЛЭЭ

Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгууд дахь цагдаагийн газруудын эрүүгийн мөрдөгч, хэсгийн төлөөлөгч нарын сургалтын нээлтийн үйл ажиллагаа Арвайхээр хотод өнөөдөр /2017.09.26/ эхэллээ.
Энэхүү сургалтын нээлтийн арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа М.Лувсандорж Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо, Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа М.Батсайхан, ЦЕГ-ын тусгай газрын дарга, цагдаагийн

 цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны дэд дарга, цагдаагийн хурандаа Т.Дамбийням, 
ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй хэлтсийн дарга Цагдаагийн хурандаа Б.Эрдэнэхүү, Өвөрхангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Т.Гончигдорж, Засаг даргын орлогч О.Батжаргал, Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Отгонцэцэг, Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн цагдаагийн газрын дарга нар болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Нээлтийн арга хэмжээний үеэр Монгол улсын баатар Л.Аюуш баатрын хөшөөнд цэцэг өргөх ёслолын ажиллагаагаар эхэлж эрхэлсэн ажилдаа үр бүтээл гаргаж, хамт олноо тэргүүлэн ажилласан алба хаагчдад шагнал гардуулах ёслолын ажиллагаагаар үргэлжиллээ. 
Үүнд:
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/426 дугаар тушаалаар "Цагдаагийн гавьяа" тэмдгээр Архангай аймаг дахь цагдаагийн газрын Тариат сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Д.Батболд, мөн газрын Хангай сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Д.Самбуу, Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын Бөмбөгөр сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад О.Уламбаяр, Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын Баян-Өндөр сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн хошууч Б.Цогтбаяр, мөн газрын Тарагт сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч О.Ганбаатар,
Цагдаагийн ерөнхий газрын “Хүндэт жуух” бичгээр Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат, Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын Өлзийт сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Лхагвадорж, Архангай аймаг дахь цагдаагийн газрын Чулуут сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Ганболд, "Спортын алдар" тэмдгээр Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын Сант сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Бээжин нар тус тус шагнагдлаа.
Мөн энэ үеэр аймгийн Цагдаагийн газрын дэргэдэх үлээвэр найрал хөгжмийн “Баярын жавхаа” хамтлаг, Хөгжимт драмын театрын гоцлол дуучин МУСТА В.Бадамханд, Г.Түмэн-Өлзий нар хүрэлцэн ирж уран бүтээлийнхээ дээжээс толилууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна