/ ХАНГАЙН БҮСИЙН АЙМГУУД ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРУУДЫН 2018 ОНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ "ДЭД" БАЙРТ ШАЛГАРАВ

ХАНГАЙН БҮСИЙН АЙМГУУД ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРУУДЫН 2018 ОНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ "ДЭД" БАЙРТ ШАЛГАРАВ

Хангайн бүсийн Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган, Хөвсгөл, Орхон аймгууд дахь Цагдаагийн газруудын 2018 оны аварга шалгаруулах цогцолбор тэмцээн, зөвлөгөөн Архангай аймагт 2018 оны 05 дугаар сарын 03-04-ний өдрүүдэд зохион байгуулагдав. Тус тэмцээний “Гар бөмбөг”-ийн төрөлд ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Д.Бямбабат ахлагчтай баг, тамирчид "Алтан медаль", “Сагсан бөмбөг”-ийн төрөлд эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Доржсүрэн, ахлах нягтлан бодогч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Анхчимэг ахлагчтай баг, тамирчид тус бүр "Хүрэл медаль", "ХҮЧНИЙ 3 ТӨРӨЛТ" тэмцээнд хэв журмын ахлах байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Бээжин +93 кг жинд нийлбэр дүнгээр "Мөнгөн медаль", шүүхийн харуул, цагдаагийн дэд ахлагч Б.Мягмардорж -93 кг жинд "Алтан медаль", зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч А.Ганзориг 83 кг жинд "Алтан медаль", зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Н.Лхагвасүрэн 76 кг жинд "Хүрэл медаль", шүүхийн харуул, цагдаагийн ахлагч Ц.Батзориг "Шилдэг тэгш тоглогч" -оор тус тус шалгарч, тэмцээний ерөнхий дүнгээр тус газрын баг, тамирчид "Дэд" байрт шалгарч, "Өргөмжлөл", мөнгөн медалиар шагнагдав.
Энэ үеэр “МАЛ ХУЛГАЙЛАХ, ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРГИЙН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ЦААШИД АВАХ АРГА ХЭМЖЭЭ, БҮСИЙН АЙМГУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА” сэдэвт сургалт, зөвлөгөөн зохион байгуулагдсан юм.

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна