/ сэрэмжлүүлэг

сэрэмжлүүлэг

Сүүлийн үед Арвайхээр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг томоохон худалдааны төвүүд, хүнсний дэлгүүрүүдээр явж худалдан авалт хийсэн төлбөрөө гар утасны мобайл банкаар шилжүүлсэн хэмээн хуурамч #гүйлгээний #мессэж үзүүлэн иргэдийг #залилах гэмт хэрэг үйлдэж байсан Улаанбаатар хотын харъяат 28 настай "Л", 26 настай "Л" нарын бүлэг этгээдүүдийг эрэн сурвалжилж олж тогтоон саатуулан шалгаж байна. 
Худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллага, иргэд цаашид энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжээ дээшлүүлж #МОБАЙЛ банкаар гүйлгээ хийсэн тохиолдолд гүйлгээ хийгдсэн эсэхийг сайтар шалгаж, өөрийн дансны мэдээлэлтэйгээ тулгаж байх шаардлагатай байгаа Цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна