/ ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГ ИРГЭНИЙН ЗӨВЛӨЛ БОЛОН ИРГЭН, ОЛОН НИЙТЭД ТАЙЛАГНАВ

ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГ ИРГЭНИЙН ЗӨВЛӨЛ БОЛОН ИРГЭН, ОЛОН НИЙТЭД ТАЙЛАГНАВ

ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГ ИРГЭНИЙН ЗӨВЛӨЛ БОЛОН ИРГЭН, ОЛОН НИЙТЭД ТАЙЛАГНАВ

Цагдаагийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.6, 15.2, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/99 дүгээр тушаалаар батлагдсан “Цагдаагийн байгууллага, алба хаагчид тайлан тавих журам” /код 129/-д заасны дагуу өнөөдөр /2018.12.25/ тус газраас 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа Иргэний зөвлөл, Арвайхээр сумын иргэд, оршин суугчдад тайлагнав.


Тайлангийн хурлаар 2018 оны эхний улирлын эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, чиглэл, хөтөлбөр, төлөвлөгөө, шинээр батлагдан хэрэгжиж буй хууль, дүрэм, журмын хэрэгжилтийн талаар танилцуулж, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч, тэдний асуултанд хариулт өгөв.
Арга хэмжээний үеэр Тээврийн цагдаагийн албаны “Баярын бичиг”-ээр Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлагч Н.Бат-Эрдэнийг шагнаж, мөн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйлсэд хувь нэмэр оруулж буй нэр бүхий 10 иргэнд Цагдаагийн газрын “Баярын бичиг”-ээр шагнаж урамшуулсан юм. Тайлангийн хуралд тус газрын дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхбат болон тасаг, хэсгийн дарга, алба хаагчид, аймгийн Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Отгонцэцэг, Иргэний зөвлөлийн дарга Б.Сүхбат, Арвайхээр сумын ИТХ-ын дарга Д.Амартүвшин, ахмадын зөвлөлийн дарга, цагдаагийн бэлтгэл хурандаа Б.Батбаяр, иргэд, олон нийт оролцсон юм.
Дээрх арга хэмжээний үр дүнд иргэдээс дэвшүүлж тавьсан саналыг дэмжиж хэрэгжүүлэх талаар

 

эргэх холбооны тогтолцоо бүрдэж, тэдгээрийн гаргасан санал хүсэлтийг дүгнэн мэдээлдэг мөн өөрсдийн дэвшүүлж байгаа санал, хууль дүрэм, журмыг сурталчлан таниулсан үр дүнтэй ажил, арга хэмжээ болов.
Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангайн төлөө хамтдаа

 
 
 
 
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна