/ САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ

САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ

САХИЛГА_ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ
Цагдаагийн газрын алба хаагчдын 2018 оны 04 дүгээр улирлын сахилгын зөвлөгөөнийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдаж, “Алба хаагчдын сахилга, хариуцлага, ёс зүйн мэдээлэл, цаашид анхаарах асуудал”, “Эрэн сурвалжлах, асап сангийн ашиглалт, цаашид анхаарах асуудал”, “Цагдаагийн газрын даргын тушаал түүний биелэлт тооцоход гарч буй алдаа дутагдал анхаарах асуудал”, ”2018 онд нэгдсэн санд алба хаагчдын ажилласан байдал, гарч буй алдаа дутагдал” зэрэг сэдвүүдээр мэдээлэл хийж, цаашид анхаарах асуудлыг хэлэлцэн, алба хаагчдын санал, хүсэлтийг хүлээн авч, хариулт өгөв.


Зөвлөгөөний үеэр Сангийн сайдын 2018.11.30-ны өдрийн 2453 дугаартай тушаалаар Санхүү эдийн засгийн албаны “Хүндэт тэмдэг”-ээр аж ахуйн ажилтан, цагдаагийн ахмад А.Түмэнбаярыг, ЦЕГ-ын Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт Хүч спорт хорооны даргын 2018.12.25-ны өдрийн шийдвэрээр “Албаны спортын 3 дугаар зэрэг”-ээр цагдаагийн 3 алба хаагчийг шагнасан юм.
Мөн сүүлийн 3 жилийн хугацаанд сахилгын зөрчил гаргаагүй 5 олон нийтийн цагдаад “БАТЛАМЖ” гардуулав.

Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангайн төлөө хамтдаа

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна