/ БАЯР, АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ИРГЭДИЙГ УЧИРЧ БОЛЗОШГҮЙ ЭРСДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР 182 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭВ

БАЯР, АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ИРГЭДИЙГ УЧИРЧ БОЛЗОШГҮЙ ЭРСДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР 182 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭВ

БАЯР, АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ИРГЭДИЙГ УЧИРЧ БОЛЗОШГҮЙ ЭРСДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР 182 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭВ

Тус өдрүүдэд Цагдаагийн газарт иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 14 гомдол мэдээлэл бүртгэгдэсээс архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэний улмаас гудамж, талбай олон нийтийн газар биеэ авч явах чадваргүй согтсон 14 иргэнийг ар гэр, асран хамгаалахад нь хүлээлгэн өгч, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 20 зөрчлийг илрүүлэн зөрчлийг таслан зогсоож, учирч болзошгүй эрсдлээс хамгаалав.
Мөн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Арвайхээр сумын төв талбайд зохион байгуулагдсан "Мөнгөн үдэш" баярын арга хэмжээний үеэр замын болон хэв журмын хамгаалалтыг зохион байгуулж, иргэд, олон нийтийг ая тухтай шинэ оноо угтав.
Дээрх эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлаас харахад иргэд архидан согтуурсанаас үүдэлтэй гэмт хэрэг, зөрчилд өртөх, холбогдох асуудал дийлэнх хувийг эзлэж байв.
Иймд иргэн та архи, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэний улмаас таны амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд аюул учирч болзошгүй тул архины хэрэглээнээс татгалзахыг Уриалж байна.

Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангайн төлөө хамтдаа

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна