/ 2018 ОНЫ “ТЭРГҮҮНИЙ АГЕНТЛАГ”-ААР ШАЛГАРАВ

2018 ОНЫ “ТЭРГҮҮНИЙ АГЕНТЛАГ”-ААР ШАЛГАРАВ

Тус Цагдаагийн газрын хамт олон Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, 2018 оны үйл ажиллагааны үр дүнгээрээ манлайлан “ТЭРГҮҮНИЙ АГЕНТЛАГ”-аар шалгарав.
 
Цагдаагийн газар нь 2018 онд санаачлан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 101 дугаар тогтоолоор “Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангай” хөтөлбөрийг батлуулж үйл ажиллагааг хэрэгжүүлж эхлээд 2 дахь жилдээ орж байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран ажиллаж, нутгийн өөрөө удирдах байгууллагын дэмжлэгийг авснаар 2018 онд 12 сумыг иж бүрэн камерын хяналттай болгож Арвайхээр сумын төвийг 801 сая төгрөгөөр камержуулах төслийг эхлүүлэн, сумдын хэсгийн төлөөлөгч, хөдөлгөөнт эргүүлийг 8 автомашинаар хангаснаар бүх сумдын алба хаагч нар албаны тээврийн хэрэгслээр хангагдаж, иргэдэд очих төрийн үйлчилгээ шуурхай хангагдахын зэрэгцээ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулахад томоохон алхам болсон.
 
Аймгийн хэмжээнд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн 40 орчим хувь нь согтуугаар үйлдэгдэж байгаад дүгнэлт хийж, аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран “Архидалтгүй–Өвөрхангай” хөтөлбөрийг батлуулж, төрийн алба хаагчдын арихдан согтуурахтай тэмцэх ажилд оролцох оролцооны үр нөлөөг дээшлүүлэн, архины хамааралтай иргэдийг эрүүлжүүлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллаж тодорхой ахиц дэвшил гарч, иргэд олон нийтийн эрх зүйн ухамсар, хандлагад эерэг өөрчлөлт гарч байгаа нь та бид бүгдийн хамтын ажиллагааны үр дүн гэж дүгнэж байна.
Цаашид бидний зүгээс “Орон нутгийн жишиг Цагдаагийн байгууллага” болох зорилт тавьж, нутгийн зон олны амгалан тайван байдлыг сахин хамгаалагч байх үүргээ хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлж ажиллах болно.
Цагдаагийн байгууллагаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллахад бидэнтэй ямагт хамтран ажиллаж байдаг иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, малчид та бүхэндээ талархал илэрхийлье.
 
Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангайн төлөө хамдаа

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна