/ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-ИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ ҮЕЭР ИРГЭДЭД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨВ

ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-ИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ ҮЕЭР ИРГЭДЭД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨВ

Монгол Улсын Засгийн газраас 2009 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан хууль хяналтын болон хамтын ажиллагаатай төрийн бусад байгууллагууд болон Монголын Хуульчдын холбооны Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлтэй хамтран Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах, цагдаагийн мэргэжлийн албадын үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилгоор “Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангайн төлөө хамтдаа” уриан дор 
“Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг өнөөдөр /2019.05.01/ аймгийн төв “Аюуш баатар”-ын талбайд зохион байгуулагдав. 

Өдөрлөгийн үеэр цагдаагийн байгууллагад анх орох иргэнд тавигдах шаардлага, бүрдүүлэх материалын талаар Ерөнхий боловсролын сурагчдад зөвлөгөө өгч, Цагдаагийн газраас албаны тусгай хэрэгсэл, хамгаалалтын иж бүрэн хувцас, хэрэгсэлийн мини үзэсгэлэн гаргаж, тасаг, албадын үйл ажиллагаа болон шинэчлэн батлагдан мөрдөж байгаа хуулийг сурталчлан таниулах зорилгоор 3 төрлийн самбар, 15 төрлийн 1000 ширхэг гарын авлага, брошурыг бэлтгэн иргэд олон нийтэд түгээж, 53 иргэнд хууль эрх зүйн зөвлөгөө өгч, 5 иргэнээс санал хүсэлтийг хүлээн авч, хариу өгөв.


Мөн энэ үеэр жолоочийн эрх зүйн сургалтын төвтэй хамтран тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдаж, хугацаа дууссан иргэдэд зөвлөгөө өгч, холбогдох материалыг хүлээн авч, зөвлөн туслав.

Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангайн төлөө хамтдаа

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна