/ Мэдээ мэдээлэл / ЭНХРИЙ БЯЦХАН ҮРС МИНЬ арга хэмжээ зохион байгуулав

ЭНХРИЙ БЯЦХАН ҮРС МИНЬ арга хэмжээ зохион байгуулав

Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын түүхт 80 жилийн ой, Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх, хүүхэд багачуудаа баярлуулах, инээд хөөр бэлэглэх зорилгоор "Энхрий бяцхан үрс минь" баярын арга хэмжээг өнөөдөр /2019.06.01/ зохион байгуулав. 

Арга хэмжээнд Цагдаагийн газрын алба хаагчдын 100 гаруй хүүхэд, багачууд, гэр бүлийнхэн хамрагдаж, "Үндэсний бөхийн барилдаан", "Дуу, шүлэг", Ундаг дугуй", "Миний гэр бүл", "Миний найз" сэдэвт гар зургийн уралдаан, "Цодгор хүү" даамны тэмцээн, "Хэн хурдан вэ?" гүйлтийн тэмцээнүүдийг 4-6 нас, 7-13 насны ангилалаар зохион байгуулан нийт хүүхэд, багачууддаа бэлэг, дурсгалын зүйл гардуулав.

Мөн арга хэмжээнийн үеэр алба хаагчдын хүүхэд, багачуудаас Улс, бүсийн урлаг, спортын уралдаан тэмцээнд тогтмол амжилт гаргаж байгаа 5 хүүхэд "Цагаан залаа" хүүхдийн зусланд 50 хувийн хөнгөлттэй амрах "Эрхийн бичиг"-ээр урамшуулсан бол гэр бүлийн зөвлөлөөс "Азтай одтой аавын хүү" азтан шалгаруулах хонжворт суглаа суглуулж, Улс, бүсийн спортын уралдаан тэмцээнд тогтмол амжилт гаргаж байгаа Ч.Бумчинд баяр хүргэн дурсгалын зүйл, бэлэг гардуулсан юм.

Бидний арга хэмжээнд хүрэлцсэн ирсэн ирээдүйн эрдэмтэн судлаач, их аврага, энхийг сахиулагч цэрэг, цагдаа, эмч, бүжигчин, дуучин гээд олон мэргэжлийн эзэд болсон өхөөрдөм бяцхан үрсдээ эрүүл энх, эрдэм унаанд нь улам их амжилтыг хүсэе.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна