/ ОРОН НУТГИЙН ЗАМД ХУРД ХЭТРҮҮЛСЭН ТАВАН ЖОЛООЧИЙН ЭРХИЙГ ХАСАВ

ОРОН НУТГИЙН ЗАМД ХУРД ХЭТРҮҮЛСЭН ТАВАН ЖОЛООЧИЙН ЭРХИЙГ ХАСАВ

Аймгийн хэмжээнд 2019 оны эхний 08 дугаар сарын байдлаар зам тээврийн осол хэрэг 21 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 46,1 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байгаа хэдий ч ослын улмаас 5 хүний амь нас хохирч, 15 хүн эрүүл мэндээрээ хохирсон байна.

Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, хяналт шалгалтыг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн мэдээ, мэдээллийг түгээх зорилгоор орон нутгийн замд явуулын хяналтын постыг осол, хэрэг давтамжтай гардаг хар цэгт ажиллуулаад байна.

Хяналт шалгалтаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрэм зөрчсөн 1341 жолоочид Зөрчлийн тухай хуулиар хариуцлага оногдуулж, орон нутгийн замд хурд хэтрүүлсэн #ТАВАН жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сар хүртэл хугацаагаар хасаж хариуцлага хүлээлгэсэн байна.

Бүртгэгдэж байгаа зам тээврийн осол, зөрчилд дүгнэлт хийж үзэхэд дараах хүчин зүйлс нөлөөлж байна. Үүнд:
замын нөхцөлд хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцоогүйхамгаалах бүс зүүгээгүйсогтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь осол гарах шалтгаан болж байгааг СЭРЭМЖЛҮҮЛЭГ болгон хүргэж байна.

Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо хууль дүрмээ биелүүлэн хамгаалах бүсээ тогтмол зүүж, замын болон цаг агаарын нөхцөл байдалд хурдаа тохируулан өөрийн болон бусдын амь насыг хамгаалж замын хөдөлгөөнд оролцохыг УРИАЛЖ байна.

Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангайн төлөө хамтд

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна