/ "ХЯНАЛТ ШАЛГАЛТ 2019" нэгдсэн арга хэмжээг эхлүүлэв

"ХЯНАЛТ ШАЛГАЛТ 2019" нэгдсэн арга хэмжээг эхлүүлэв

"ХЯНАЛТ ШАЛГАЛТ 2019" нэгдсэн арга хэмжээг эхлүүлэв

Тус газраас аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/674 дүгээр захирамжаар "Хяналт шалгалт 2019" нэгдсэн арга хэмжээг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлүүлэн хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.


Арга хэмжээний зорилго нь өвлийн улирал эхлэж байгаатай холбогдуулан иргэдмалчид хүнсмод түлээгээ нөөцлөх, малмах модны нийлүүлэлтийг дагаад хулгайлаххууль бусаар ан агнах, мод бэлтгэх, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгсэлийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, #Мал амьтаны эрүүл мэндийн тухай хууль, Мал амьтаны гоц халдварт өвчин /Шүлхий, цэцэг, мялзан/-ний голомт бүхий газраас тээвэрлэгдэн ирж байгаа мал махны хөдөлгөөнд хяналт тавих, мөн авто тээвэр, өөрөө явагч хэрэгсэлийн албан татварын хэрэгжилтийг хангах, иргэдийн аюулгүй байдлыг хангах, хот хоорондын болон орон нутгийн замд техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, зөвшөөрөлгүй тээврийн хэрэгсэлээр зорчигч тээвэрлэх зэрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилготойгоор явуулын постуудыг тодорхой чиглэлүүдэд байрлуулан төрийн 8 байгууллагын алба хаагчдыг томилон ажиллуулаад байна.
Арга хэмжээ эхэлсэнээс хойш хууль бусаар мал,мах тээвэрлэх, мод бэлтгэх зэрэг гэмт хэрэг, зөрчил нилээдгүй бүртгэгдээд байна.

Иймд иргэд, малчид зохих зөвшөөрөлгүй мал, мах тээвэрлэх, мод бэлтгэхгүй байхад онцгой анхаарч, урьдчилан сэргийлж, хэрэв хууль бусаар, зохих зөвшөөрөлгүй мод, түлээ, мал мах тээвэрлэсэн тохиолдолд холбогдох хуулиар хариуцлага хүлээлгэх болохыг анхаарна уу.

Иргэн та аливаа хууль бус үйлдлийн талаарх мэдээллийг Цагдаагийн газрын 7032102 дугаарын утсаар болон тухайн сумын цагдаагийн алба хаагчдад нэн даруй мэдэгдэж хамтран ажиллана уу.

Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангайн төлөө хамтдаа

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна