/ ХУУЛЬ БУСААР ЗӨВШӨӨРӨЛ АВАХГҮЙГЭЭР МОД БЭЛТГЭХ ҮЙЛДЭЛ НЬ ГЭМТ ХЭРЭГ

ХУУЛЬ БУСААР ЗӨВШӨӨРӨЛ АВАХГҮЙГЭЭР МОД БЭЛТГЭХ ҮЙЛДЭЛ НЬ ГЭМТ ХЭРЭГ

Тус газраас улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй Байгалиахамгаалья аяны хүрээнд ойн бүхий газруудад хяналт шалгалт, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Энэхүү хяналт шалгалтаар /2020.04.27/-ны өдөр Бат-Өлзий сумын 2-р багийн иргэн Ч нь зохих зөвшөөрөлгүй хананы цуулбар 650 ширхэг боловсруулсан үйлдлийг илрүүлэн шалгаж байна.
Тус газарт шалгагдаж байгаа Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлаж үзэхэд иргэдийн хууль эрх зүйн мэдлэг дутмагаасаа гэмт хэрэгтэй болж байгаа бол нөгөөтэйгүүр ашиг олох шунхай сэдэлтээр үйлдэгдсэн байна.
Иймд зөвшөөрөлгүйгээр гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан
бол Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааснаар ойд учруулсан хохиролын хэмжээг 3 дахин нэмэгдүүлэн төлүүлдэг. Мөн гэмт хэрэгт ашигласан багаж, техник хэрэгсэл, машин механизмыг улсын орлого болгох хуулийн заалттай.
Иймд иргэн та энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн бол
Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйл.Хууль хусаар мод бэлтгэх
Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна