/ ЭНХИЙГ САХИУЛАГЧ НАРТАА БАЯР ХҮРГЭЕ

ЭНХИЙГ САХИУЛАГЧ НАРТАА БАЯР ХҮРГЭЕ

Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 5 дугаар сарын 29-ний өдрийг “Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр” болгон зарлаж 1948 оноос хойш жил бүр тэмдэглэдэг уламжлал тогтсон билээ. “Энхийг сахиулагчдын олон улсын өдөр”-ийн зорилго нь энхийн үйл хэргийн төлөө амиа өгсөн алба хаагчдын гэгээн дурсгалыг хүндэтгэх, энхийг сахиулагчдын мэргэжлийн ур чадвар хичээл зүтгэлийг алдаршуулахад чиглэдэг.Энэхүү энхийг сахиулах үйл ажиллагаанд тус газраас хамгийн анхдагч 2014-2015 онд хэв журмын цагдаа, цагдаагийн ахлагч Д.Алтангэрэл, 2015-2016 онд зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Батцэрэн, 2016-2017 онд хэв журмын цагдаа, цагдаагийн ахлагч Э.Золбаяр, 2017-2018 онд хэв журмын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Э.Баатарлхагва, 2019-2020 онд цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Н.Бат-Эрдэнэ нар нь БНӨСУ дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны 5 удаагийн ээлжинд явж, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт оролцож үүрэг гүйцэтгэжээ.

Алба хаагч нартаа бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс "Олон улсын энхийг сахиулах өдөр"-ийн баярын мэндийг хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна