/ ОРОН НУТГИЙН ЗАМ-ХӨДӨЛГӨӨНИЙ СОЁЛ" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ УЛСЫН ХЭМЖЭЭНД ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

ОРОН НУТГИЙН ЗАМ-ХӨДӨЛГӨӨНИЙ СОЁЛ" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ УЛСЫН ХЭМЖЭЭНД ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

Орон нутгийн замд гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлэх, зам тээврийн осол гарахад нөлөөлж буй шалтгаан, нөхцлийг ойлгуулах, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, жолоочийн сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, зөв дадал, хандлагыг бий болгох замаар иргэдийн амь нас эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах зорилгоор өнөөдөр /2020.07.01/ улсын хэмжээнд "Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл-2020" нэгдсэн арга хэмжээ эхлэж байна.


Энэхүү аяныг орон нутгийн хэмжээнд үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлээр аймгийн ГХУСАЗСЗ, дэд зөвлөл болон албан журмын даатгалын холбоодтой хамтран нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулан замын хөдөлгөөнд оролцогч жолооч нарт зөвлөмж, сэрэмжлүүлэгийг хүргэв.
Тус аймгийн хэмжээнд 2020 оны эхний 06 сарын байдлаар Хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэрэг 7 бүртгэгдэж, урьд оны мөн үеэс 36,2 хувиар буурч, ослын улмаас 6 хүн гэмтсэн нь өмнөх оны мөн үеэс 35,4 хувиар, амь насаа алдсан хүн 2 дахин тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Иймд иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо өөрийн болон зорчигчийн аюулгүй байдлыг хангаж, хөдөлгөөндөө соёлтой оролцохыг уриалж байна.

Замын хөдөлгөөний дүрэм, амьдралын алтан дүрэм
Соёлтой жолоочийн үйлдэл таниас эхлэлтэй...

Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангайн төлөө хамтдаа

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна