/ ХУГАЦААНЫ ЦОЛООР АЛБА ХААГЧИД ШАГНАГДАВ

ХУГАЦААНЫ ЦОЛООР АЛБА ХААГЧИД ШАГНАГДАВ

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б/623 дугаар тушаалаар хугацааны "цагдаагийн дэд хурандаа" цолоор Шуурхай удирдлагын тасгийн дарга, цагдаагийн хошууч Л.Мөнхболд, хугацааны "цагдаагийн ахмад" цолоор Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Батцэрэн, хугацааны "цагдаагийн ахлах дэслэгч" цолоор хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Г.Батхуяг нар шагнагдав.
Цол шагнагдсан алба хаагч нартай баяр хүргэж, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсье.
Монгол төрийн цагдаагийн сүр хүч, цог хийморь
үргэлжид ивээж байх болтугай.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна