/ МОТОЦИКЛЫН ОСЛЫН УЛМААС ХҮНИЙ АМЬ НАС ХОХИРОВ

МОТОЦИКЛЫН ОСЛЫН УЛМААС ХҮНИЙ АМЬ НАС ХОХИРОВ

 
Улсын хэмжээнд энэ оны 07 дугаар сард мотоциклтой зам тээврийн осол, хэргийн улмаас орон нутгийн замд 15 хүний амь нас хохирсон байна.
Тус аймгийн хэмжээнд мотоциклын ослын улмаас 5 хүн амь насаараа хохироод байна. Тухайлбал: 2020.07.28-ны шөнийн 23:00 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 6-р багийн Их Бүдүүн гэх газарт "Guagun" маркийн мотоцикл гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн чиглэлд зорчиж явсан toyota Feilder маркийн автомашинтай мөргөлдөж, мотоциклын жолооч "Ш" 57 настай эрэгтэй амь насаа алдсан байна.
Дээрх осол, хэргүүдийн шалтгаан нөхцөл нь: Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мотоцикл жолоодсон, хамгаалалтын малгай хэрэглээгүй, бүрэн бус мотоциклтой хөдөлгөөнд оролцсон, батлагдаагүй зам, гуу жалгатай газраар хурд хэтрүүлж онхолдох, гүйцэт түрүүлэх үйлдэл буруу хийх хэлбэрээр осол, хэрэг гарсан байна.
 
Иймд мотоцикл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг баримталж, анхаарал болгоомжтой оролцохыг СЭРЭМЖЛҮҮЛЭГ болгон хүргэж байна.
 
Жолооч бүр хурдаа тохируулж, дүрмээрээ замын хөдөлгөөндөө оролцохыг уриалж байна.
Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангайн төлөө хамтдаа

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна