/ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Тус газраас “Сүүдэр бүү тусга” аяны хүрээнд Эрүүл мэндийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран “Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлье” сэдэвт сургалтыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд зохион байгууллаа.
Тухайн сургалтад 36 иргэн хамрагдсан бөгөөд “Архинд донтолт болон түүний хор уршиг”, “Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэл гэж юу вэ”, “Хүчирхийлэл үйлдэх зан үйлийг хэрхэн зохицуулах, хэрхэн нөлөөлөх”, “Хүчирхийллээс үүдэх хүүхдийн сэтгэл зүйн асуудал, сөрөг үр дагавар”, “Уур бухимдлыг хэрхэн зохицуулах, стрессийг даван туулах”, “Нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн замын халдвар”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тухай хууль”, “Харилцах ур чадвараа дээшлүүлэх, биеэ хамгаалах” зэрэг сэдвүүдээр сургалтыг зохион байгуулсан юм.
Мөн өдөрлөгийн үеэр Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулсөн “Адил боломж” гар зургийн уралдаанд ирүүлсэн бүтээлийг шалгаруулж, 10-13 насны ангилалд “Тэргүүн” байрыг “Тэмүүлэл Эрдэм” сургуулийн 6 дугаар ангийн сурагч Б.Ундрам, “Дэд” байрыг тус сургуулийн 6 дугаар ангийн сурагч Л.Буянжаргал, “Гутгаар“ байрыг 5 дугаар сургуулийн 6а ангийн сурагч Д.Мөнгөлдэй, “Тусгай” байрыг 1 дүгээр сургуулийн 6г ангийн сурагч И.Түмэннаст, 2 дугаар сургуулийн 7а ангийн сурагч Б.Тогтохбаяр нар эзэлж, “Өргөмжлөл”, мөнгөн шагнал, дурсгалын зүйлээр, 10-14 насны ангилалд “Тэргүүн” байрыг “Мэргэд” сургуулийн 10в ангийн сурагч С.Хишигтогтох, “Дэд” байрыг тус сургуулийн 8б ангийн сурагч Б.Баярт-Энх, “Гутгаар“ байрыг тус сургуулийн 12б ангийн сурагч Э.Насанжаргал, “Тусгай” байрыг Хужирт сумын ЕБСургуулийн 12а ангийн сурагч Б.Энхжин, 2 дугаар сургуулийн 12в ангийн сурагч Э.Хонгор нар эзэлж, “Өргөмжлөл”, мөнгөн шагнал, дурсгалын зүйлээр тус тус шагнаж, урамшуулав.
Уралдаан тэмцээнд идэвхтэй, амжилттай оролцсон хүүхэд, багачууддаа баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсье.
Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангайн төлөө хамтдаа

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна