/ ЭЦЭГ, ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧДЫН АНХААРАЛД

ЭЦЭГ, ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧДЫН АНХААРАЛД

Тус цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албаны тусгай дугаар утсанд сүүлийн 7 хоногт гэрээсээ гараад хонуудаар алга болсон гэх 2 хүүхдийн мэдээлэл бүртгэгдсэн.
Уг мэдээллийн мөрөөр цагдаагийн алба хаагчид эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулан олж тогтоон ажиллаж байна.
Дээрх нөхцөл байдлын шалтгааныг тодруулахад тухайн хүүхдүүд нь эцэг, эхдээ хэлж, мэдэгдэхгүйгээр өөрсдийн дураар найз, нөхдийндөө очиж хоносон. Энэ байдал хүүхдийг ямар нэгэн эрсдэлт нөхцөл байдалд ороход нөлөөлдөг.
Эцэг, эх, асран хамгаалагчийн үүрэг, хариуцлагын талаар Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 31 дүгээр зүйл: 31.1.8-т "...үр хүүхэд, өөрийн асрамжид байгаа насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчилд холбогдуулахгүй байх" гэж заасан.
Иймд эцэг, эх, асран хамгаалагчид нь хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, сургууль цэцэрлэгт нь өөрийн биеэр хүргэж өгч, авах зэрэг хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангайн төлөө хамтдаа

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна