/ ХЯНАЛТЫН 7 ЦЭГТ 26 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА

ХЯНАЛТЫН 7 ЦЭГТ 26 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэх тухай аймгийн Засаг даргын 2021 оны А/05 дугаар захирамжаар зарим сумдад хяналтын цэгийг нэмэгдүүлэн ажиллаж байна. Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд байнгын 3 пост, 4 хяналтын цэгт Цагдаа, Онцгой, Зэвсэгт хүчний болон мэргэжлийн анги байгууллагуудын нийт 26 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.
Иймд иргэд та бүхэн тухайн хяналтын цэгүүдээр зохих зөвшөөрлийн бичигтэйгээр нэвтрэх ба хууль хүчний болон мэргэжлийн анги байгууллагын алба хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэн халдвар, хамгааллын дэглэмээ сайтар сахихыг уриалж байна.
Хариуцлагатай иргэн халдвараас сэргийлнэ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна