/ УЯНГА СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ЦАГДААГИЙН ТАСАГТ АВТОМАШИН ГАРДУУЛАН ӨГӨВ

УЯНГА СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ЦАГДААГИЙН ТАСАГТ АВТОМАШИН ГАРДУУЛАН ӨГӨВ

 
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны А/103 дугаар тушаалаар “Уянга сум дахь цагдаагийн тасгийг сум дундын цагдаагийн тасаг” болгон өргөтгөж Нарийнтээл, Хайрхандулаан, Тарагт, Зүүнбаян-Улаан, Уянга сумдын орон тоо, алба хаагчдыг харьяалуулан ажиллаж байгаа билээ.
Энэ онд УИХ-ын гурван гишүүнийг тойрогтоо ажиллах үеэр албаны автомашинаар хангах хүсэлт уламжлан 2020 оны 09 дүгээр сард Богд сум дахь сум дундын Цагдаагийн тасагт 33,0 сая төгрөгийн өртөг бүхий УАЗ-220695 маркийн суудлын машиныг шийдвэрлэн өгсөн бол өнөөдөр /2020.12.26/ Уянга сум дахь сум дундын Цагдаагийн тасгийн албан хэрэгцээнд зориулан аймаг, сумын 45,0 сая төгрөгийн өртөгөөр “Toyota Hilux” маркийн машин гардуулан өглөө.
Цаашид орон нутгийн санхүүжилтээр Бат-Өлзий, Хужирт сум дахь цагдаагийн тасагт албан хэрэгцээнд зориулан автомашин шийдвэрлүүлэх тендер сонгон шалгаруулалт зарлагдсан бөгөөд шинээр байгуулагдсан Богд сум дахь сум дундын Цагдаагийн тасаг, Хужирт сум дахь Цагдаагийн тасгийн шинэ конторын барилгын байрыг барихаар 2021 оны улсын төсөвт суулгуулаад байна.
Цагдаагийн байгууллагын үйлчилгээг иргэд олон нийтэд түргэн, шуурхай хүргэх, албаны бэлэн байдлыг хангаж ажиллахад цаг үеэ олсон үнэтэй хөрөнгө оруулалт шийдвэрлэж өгсөн УИХ-ын гишүүд болон аймаг, сумдын удирдлагуудад талархал илэрхийлье.
Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангайн төлөө хамтдаа

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна