/ 2022 ОНЫ ОЛОЛТ, АМЖИЛТАА ДҮГНЭЖ, ШИЛДЭГ ТАСАГ, АЛБА ХААГЧДАА ШАЛГАРУУЛЛАА

2022 ОНЫ ОЛОЛТ, АМЖИЛТАА ДҮГНЭЖ, ШИЛДЭГ ТАСАГ, АЛБА ХААГЧДАА ШАЛГАРУУЛЛАА

 Тус газрын 2022 оны үйл ажиллагааны тайлангийн хурал, Тэргүүний алба хаагч, тасагт шагнал гардуулах үйл ажиллагааг энэ оны 12 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа.
Тайлангийн хуралд цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Чимэддагва энэ онд хийж, гүйцэтгэсэн ажил, арга хэмжээ, ажлын алдаа оноо, амжилт бүтээлийг дүгнэн танилцуулж, ирэх онд хэрэгжүүлэх ажлаа хэлэлцэн, цаашдын ажилд амжилт хүслээ.
Хуралд сумдын хэлтэс, тасгийн алба хаагчдыг 18 байршлаас цахимаар оролцуулсан юм.
Хурлын үеэр “Тэргүүний алба хаагч”-аар 7, Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаа, Мөрдөн байцаах, Нийтийн хэв хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албадын “Баярын бичиг”-ээр 4, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын “Жуух бичиг”-ээр 6, Цагдаагийн газрын “Баярын бичиг”-ээр 10 алба хаагчийг тус тус шагнаж, урамшуулав.
Мөн 2022 оны “Шилдэг тасаг"-аар цагдаагийн хошууч Э.Өлзийжаргал даргатай Мөрдөн байцаах тасгийн хамт олон шалгарлаа.
Ажил, мэргэжлээрээ бусдыгаа хошуучлан ажилласан алба хаагчдынхаа цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсэж, нийт алба хаагч нартаа 2023 оны өрнүүн эх ажилд нь амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна