/ “МИНИЙ ГЭР БҮЛ-МИНИЙ АЗ ЖАРГАЛ" ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“МИНИЙ ГЭР БҮЛ-МИНИЙ АЗ ЖАРГАЛ" ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Цагдаагийн газрын алба хаагчдынхаа гэр бүлийн үнэ цэнэ, өхөөрдөм бяцхан үрсийнхээ аз жаргалтай мөчийг хуваалцах Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор “Миний гэр бүл-Миний аз жаргал” өдөрлөгийг зохион байгуулав.
Энэ арга хэмжээний хүрээнд тус газрын алба хаагчдын хүүхдүүдийн дунд сагсан бөмбөгийн алсын зайн шидэлт, гүйлт, гар зургийн уралдаан, шаар хагалах зэрэг 4 төрлийн тэмцээнийг зохион байгуулж аваргуудаа шалгарууллаа.
Мөн хүүхдүүдийг үнэ төлбөргүй тоглох боломжийг бүрдүүлэн, гэр бүлийн хамт нэг өдрийг хөгжилтэй өнгөрүүллээ.
Өдөрлөгийн үеэр хүүхдүүддээ бэлэг гардуулж, удахгүй болох "Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийн баярын мэндчилгээ дэвшүүлэн, урлагын номер үзүүлэв.
ХҮҮХЭД БҮР АЗ ЖАРГАЛТАЙ БАЙГ.
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна