/ ГЭР БҮЛИЙН УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ГЭР БҮЛИЙН УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын ар гэрийнхний дунд тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонсох, албан үүрэг гүйцэтгэлтийн ажлын онцлогийг ойлгуулах, гэр бүлийн үнэ цэнэ, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор энэ оны 05 дугаар сарын 29-ний өдөр “Миний гэр бүл-миний аз жаргал зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа.
Цагдаагийн газрын 2022 оны болон энэ оны эхний 5 сарын үйл ажиллагааны тайлан, "Гэр бүлийн зөвлөл"-ийн хийсэн ажил, арга хэмжээний танилцуулгыг тус тус танилцуулсан.
Мөн 2023 онд ажиллах дараагийн шинэ зөвлөлийг байгуллаа.
Энэ үеэр алба хаагчдын ар гэрийнхний санал хүсэлтийг хүлээн авч, сонирхсон асуултад хариуллаа.
Алба хаагчдынхаа ар гэрийнхэнд талархал илэрхийлж, эрүүл энх, аз жаргалыг хүсье.
Өрх гэр бүл бүхэнд аз жаргал, баяр баясгалан бялхаж байг.
 
 
 
 
 
 
 
 
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна