/ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 2023.05.26-НЫ ШӨНӨ ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН “ЭРГҮҮЛ-ХЯНАЛТ”, “ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ШИЙДВЭРЛЭЛТ”, “УУСАН БОЛ БҮҮ ЖОЛООД” НЭГДСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТААР 5 ЦАГИЙН ХУГАЦААНД 12 СОГТУУ ЖОЛООЧИЙГ ИЛРҮҮЛЛЭЭ

АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 2023.05.26-НЫ ШӨНӨ ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН “ЭРГҮҮЛ-ХЯНАЛТ”, “ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ШИЙДВЭРЛЭЛТ”, “УУСАН БОЛ БҮҮ ЖОЛООД” НЭГДСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТААР 5 ЦАГИЙН ХУГАЦААНД 12 СОГТУУ ЖОЛООЧИЙГ ИЛРҮҮЛЛЭЭ

Цагдаагийн байгууллагаас 2023 оны 05 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнийн хугацаанд “Эргүүл_Хяналт”, “Зөрчлийн_хэргийн_шийдвэрлэлт”, “Уусан_бол_бүү_жолоод" шөнийн нэгдсэн хяналт шалгалтыг аймгийн хэмжээнд зохион байгууллаа.
Нэгдсэн хяналт шалгалтаар:
• Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон -12 зөрчил,
• Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 10 зөрчил;
• Зөрчлийн шинжтэй 204 үйлдлийг илрүүлж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцох нь маш ноцтой зөрчил бөгөөд жолоочийн өөрийн ухамсарт үйлдлийг зөв удирдан жолоодох, аюул бүхий нөхцөлд автомашиныг аюулгүй жолоодох чадвар архи, согтууруулах зүйл хэрэглэсэн үед хамгийн ихээр алдагдаж, автотээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөлийг бүрдүүлдэг.
Иймд хүний амь нас, эрүүл мэнд хохирох зам тээврийн ослын үндсэн шалтгаан болсон “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил”-өөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг таслан зогсоох зорилгоор Цагдаагийн байгууллагаас “Уусан бол бүү жолоод” хяналт шалгалтын арга хэмжээг улсын хэмжээнд хэсэгчилсэн болон нэгдсэн байдлаар зохион байгуулж байна.
Цаашид согтуу жолоочид тавих хяналт шалгалтыг жилийн туршид тогтмолжуулж ажиллах ба ялангуяа тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан буюу жолоо барих эрхгүй үедээ тээврийн хэрэгслээ жолоодож замын хөдөлгөөнд оролцох төрлийн зөрчилд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлж, зөрчилд холбогдогчийн тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд журамлаж ажиллах болно.
Иймд иргэн та Цагдаагийн байгууллагаас анхааруулж буй зөвлөмж мэдээллийг мөрдөж, тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохдоо:
1. “Замын хөдөлгөөний дүрэм”-ийг баримтлах, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохгүй байх;
2. Биеэ авч явах чадваргүй үедээ харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцохгүй байх;
3. Жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнд жолоогоо шилжүүлэх, автомашиныхаа түлхүүрийг өгөх;
4. Үнэ бүхий зүйлсийг автомашиндаа хадгалах, орхихгүй байх;
5. Тээврийн хэрэгслээ хараа хяналтгүй газарт удаан хугацаагаар орхихгүй байх, аль болох гэрэлтүүлэг, хяналтын камертай зогсоол, талбайд байршуулах;
6. Өөрийн автомашины түлхүүрийг өөрөөс нь бусад хүн авахаас сэргийлж, далд аюулгүй газарт тавих нь автомашинаа хулгайд алдах, бусад найдваргүй хэн нэгэн таны автомашиныг жолоодон зөрчил гаргахаас сэргийлдэг гэдгийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
 
 
 
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна