/ ШИНЭЭР ТОМИЛОГДСОН АЛБА ХААГЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

ШИНЭЭР ТОМИЛОГДСОН АЛБА ХААГЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийг 2022-2023 оны хичээлийн жилд "Цагдаагийн ажил-эрх зүй", "Мөрдөн байцаах алба-эрх зүй" мэргэжлээр төгссөн алба хаагчдыг Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн 2023 оны Б/898 дүгээр тушаалаар албан тушаал /ажлын байр/-ын сул орон тоонд томилж, #Цагдаагийн_дэслэгч” цол олгон, тус газарт Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгчөөр цагдаагийн дэслэгч Т.Болорбаатар, Б.Бат-Эрдэнэ нар, Бүрд сумын хэсгийн төлөөлөгчөөр, цагдаагийн дэслэгч Д.Даваадорж нар тус тус томилогдсон байна.
Шинээр томилогдсон алба хаагч нарт байгууллагын удирдлагаас баяр хүргэж, цагдаагийн газрын үйл ажиллагаатай танилцуулан, хүндэтгэл үзүүлэв.
Цагдаагийн албанд шинээр томилогдсон алба хаагч нартаа ажлын амжилт хүсье.
 
 
 
 
  

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна