/ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ "НЭГ ЗАМ-НЭГ СОЁЛ" АЯНЫ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ "НЭГ ЗАМ-НЭГ СОЁЛ" АЯНЫ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

Зам тээврийн осол, хэргийн улмаас иргэдийн амь нас, эд хөрөнгө хохирохоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцогчдын буруу дадал, хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд уриалах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, сурталчлан таниулах зорилгоор #НЭГ_ЗАМ_НЭГ_СОЁЛ аян улсын хэмжээнд өнөөдөр буюу 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн зохион явагдаж эхэллээ.
Арга хэмжээнд аймгийн ГХУСАЗСЗ, Хууль, эрх зүйн хэлтэс, Арвайхээр сумын ЗДТГ, Автотээврийн төв, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, аймгийн Улаан загалмайн хороо, Даатгалын байгууллагын салбарууд, Авто сургуулиуд, Авто зам засвар арчлалтын компаниуд, Автоспорт клубын, Тээвэрчдийн холбоотой хамтран зохион байгуулан, иргэд олон нийтэд хандаж, орон нутгийн замд гарч буй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх аянд нэгдэхийг уриалсан.
Энэхүү аян нь 06 дугаар сарны 30-ны өдрөөс 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд үргэлжлэн явагдах юм.
Орон нутгийн замд гарч буй зам тээврийн ослын гол шалтгаан нөхцөл нь жолооч нойр дутуу, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх, жолооч биш хүнд жолоо шилжүүлсэн, хурд хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх үйлдэл хориглосон нөхцөлд хийх, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хол замд гарах зэрэг шалтгаануудаас үүдэн гардаг тул #ЖОЛООЧ та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ баримтлан соёлтой оролцоно уу.
 
 
 
 
 
 
 
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна