/ УРД БҮСИЙН АЙМГУУДЫН "ХӨЛ БӨМБӨГ"-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУЛАГДЛАА

УРД БҮСИЙН АЙМГУУДЫН "ХӨЛ БӨМБӨГ"-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУЛАГДЛАА

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 2023 оны "Хөл бөмбөг"-ийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг, тамирчдыг сонгон шалгаруулах удирдамжийн дагуу урд бүсийн аймгуудын аварга шалгаруулах тэмцээн 09 дүгээр сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд зохион байгуулагдлаа.
Тэмцээнд Архангай, Баянхонгор, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай, Төв аймгийн цагдаагийн газрын нийт 84 тамирчин хурд хүч, авхаалж самбаа сорин өрсөлдлөө.
#Тэргүүн байранд Д.Батзаяа ахлагчтай Баянхонгор аймгийн цагдаагийн газрын баг тамирчид,
#Дэд байранд Д.Ганзориг ахлагчтай Дундговь аймгийн цагдаагийн газрын баг тамирчид,
#Шилдэг довтлогчоор Баянхонгор аймгийн цагдаагийн газрын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч тамирчин З.Гантулга,
#Шилдэг хаалгачаар Дундговь аймгийн цагдаагийн газрын тамирчин, мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ш.Ууганбаяр нар тус тус шалгарлаа.
 
 
 
 
 Тэмцээнд амжилттай оролцсон баг, тамирчиддаа амжилт хүсье.
 

 

 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна