/ АНХААР! УТАСНЫ ЦААНААС ХЭН Ч ЯМАР Ч ДҮР ТӨРХИЙГ БИЙ БОЛГОЖ БОЛНО

АНХААР! УТАСНЫ ЦААНААС ХЭН Ч ЯМАР Ч ДҮР ТӨРХИЙГ БИЙ БОЛГОЖ БОЛНО

Зохистой хэрэглээг зоригтой хэрэгжүүлье!
Цахим аюулгүй байдлын талаарх 10 зөвлөмж
1. Нууц үг, гэрийн хаяг, утасны дугаар болон өөрийн төрсөн он, сар, өдрөө бүү ил болго. Таны хобби ч бас хувийн мэдээлэл гэдгийг анхаараарай.
2. Нууц үг нь таны гэрийн түлхүүр гэсэн үг юм. Та нууц үгээ бусдад хуваалцах шаардлагагүй бөгөөд нууц үг тань санахад хялбархан, харин бусад хүмүүс таахад хэцүү байхаар зохиогоорой.
3. Ухаалаг утас болон таблетаа үргэлж хараа хяналттай байлгаарай. Та ухаалаг утас болон таблетдаа нууц үг хийж, ашиглаагүй үедээ үргэлж түгжиж байгаарай.
4. Цахим орчин дахь найзуудаа таньдаг эсэхээ нягтлаарай. Хэрэв танихгүй хүнээс найзын хүсэлт ирвэл том хүнд заавал хэлээрэй.
5. Цахим орчинд ямар нэгэн зүйл нийтлэх болон хэлэхээсээ өмнө сайн бодоорой. Учир нь цахим ул мөр устгах нь маш хэцүү.
6. Цахим орчинд ч соёлтой байх ёстой. Бусдын хувийн мэдээлэл болон зургийг нийтлэхээсээ өмнө заавал зөвшөөрөл аваарай.
7. Үйлдэл хийхээсээ өмнө бод: мэдэхгүй веб сайтаар зочлох үед болон танихгүй хүнээс имэйлээр ирсэн холбоосыг бүү нээгээрэй.
8. Хэрэв насанд чинь тохироогүй бичлэг зураг гарч ирвэл том хүнд заавал хэлээрэй.
9. Онлайн худалдан авалт хийхдээ том хүний тусламж аваарай.
10. Ухаалаг утас, таблет болон аппликейшн дээрээ аюулгүй байдал, нууцлалын зөв тохиргоог хийхэд насанд хүрсэн хүнээс тусламж аваарай.
Та цахим орчин дахь хүүхэд хамгааллын талаар мэдээлэл, зөвлөгөө авахыг хүсвэл www.ekids.mn вэб хуудсаар зочилно уу.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна