/ ХӨЛ БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ХӨЛ БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Нийтийн хэв журам хамгаалах тасгаас Цагдаагийн газрын аварга шалгаруулах "Хөл бөмбөг"-ийн аварга үалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

Тус тэмцээнд ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Э.Батцэрэн ахлагчтай Замын цагдаагийн тасаг "Тэргүүн байр" эзэлж, шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар, экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч А.Одгэрэл ахлагчтай Хархорин сумын сум дундын цагдаагийн хэлтэс "Дэд байр" эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагналаар, Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн дарга, цагдаагийн ахмад Э.Чойжил ахлагчтай ЗХБТасаг, МБТасаг "Гутгаар байр" эзэлж, өргөмжлөл мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа.

Тэмцээний "Шилдэг довтлогч"-оор цагдаагийн дэслэгч А.Одгэрэл, "Шилдэг хаалгач"-аар цагдаагийн дэд ахлагч Б.Ганболд нар шалгарав.

Нийт оролцсон баг, тамирчдад спортын өндөр амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна