/ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 2023.10.21-НИЙ ШӨНӨ “ГЭРЭЛ”, “УУСАН БОЛ БҮҮ ЖОЛООД” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД НЭГДСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 2023.10.21-НИЙ ШӨНӨ “ГЭРЭЛ”, “УУСАН БОЛ БҮҮ ЖОЛООД” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД НЭГДСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Цагдаагийн газраас 2023 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнийн хугацаанд шөнийн нэгдсэн хяналт шалгалтыг аймгийн хэмжээнд зохион байгуулснаар
• Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 11 зөрчил,
• Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 2 зөрчил;
• Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдсан 1 хүн, эд зүйлс;
• Зөрчлийн шинжтэй 285 үйлдлийг илрүүлж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Цагдаагийн газраас энэ оны эхний 9 сарын байдлаар нийт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 1107 жолоочийг илрүүлж, учирч болох байсан эрсдэлээс иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалж ажилласан байна.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцох нь маш ноцтой зөрчил бөгөөд жолоочийн өөрийн ухамсарт үйлдлийг зөв удирдан жолоодох, аюул бүхий нөхцөлд автомашиныг аюулгүй жолоодох чадвар архи, согтууруулах зүйл хэрэглэсэн үед хамгийн ихээр алдагдаж, автотээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөлийг бүрдүүлдэг.
Хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулсны үр дүнд энэ оны гуравдугаар улирлын байдлаар #улсын хэмжээнд #согтуугаар үйлдэгдсэн зам тээврийн осол өмнөх оны мөн үеэс 52.2 хувиар #буурсан байна.
 
 
Иймд #иргэн та Цагдаагийн байгууллагаас #анхааруулж буй #зөвлөмж мэдээллийг мөрдөж, тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохдоо:
1. “Замын хөдөлгөөний дүрэм”-ийг баримтлах, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохгүй байх;
2. Биеэ авч явах чадваргүй үедээ харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцохгүй байх;
3. Жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнд жолоогоо шилжүүлэх, автомашиныхаа түлхүүрийг өгөх;
4. Үнэ бүхий зүйлсийг автомашиндаа хадгалах, орхихгүй байх;
5. Тээврийн хэрэгслээ хараа хяналтгүй газарт удаан хугацаагаар орхихгүй байх, аль болох гэрэлтүүлэг, хяналтын камертай зогсоол, талбайд байршуулах;
6. Өөрийн автомашины түлхүүрийг өөрөөс нь бусад хүн авахаас сэргийлж, далд аюулгүй газарт тавих нь автомашинаа хулгайд алдах, бусад найдваргүй хэн нэгэн таны автомашиныг жолоодон зөрчил гаргахаас сэргийлдэг гэдгийг цагдаагийн байгууллагаас #зөвлөж байна.
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна