/ “ХАЙРЛАЯ, ХҮНДЭЛЬЕ” ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧДЫН ӨДӨРЛӨГТ ХАМТРАН ОРОЛЦЛОО

“ХАЙРЛАЯ, ХҮНДЭЛЬЕ” ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧДЫН ӨДӨРЛӨГТ ХАМТРАН ОРОЛЦЛОО

1 хүн ба бичвэр нарын зураг байж магад
Өвөрхангай аймаг дахь Политехник Коллежийн мэргэжлийн боловсрол олгох 3 жилтэй ангид шинээр элсэн орсон суралцагчдын эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг хариуцлага, идэвх оролцоог нэмэгдүүлэх, багш, суралцагч, эцэг эхийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, суралцагчдын сурч боловсрох эрхийг ханган, хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлж, хамтын ажиллагааг сайжруулах зорилготой "Хайрлъя хүндэлье" эцэг эх, асран хамгаалагчдын өдөрлөгийг Арвайхээр сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран зохион байгууллаа.
8 хүн, хичээл хийж буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад
Тус өдөрлөгт 120 гаруй эцэг эх, асран хамгаалагч оролцож сургуулийн захирал С.Санчир, сургалтын менежер С.Уртнасан нар хүрэлцэн ирсэн асран хамгаалагч нарт хариуцлагатай аав ээж байхын тулд хүүхэддээ цаг гаргадаг, ярилцдаг, тулгамдаж буй асуудалд эерэгээр даван туулах, хувь хүний ур чадваруудыг эзэмшүүлэх, үлгэр дуурайлал үзүүлэх талаар мэдээлэл хүргэж, төрийн байгууллагын алба хаагчдаас “Мэргэжлийн боловсрол бидний сонголт”, “Зөв үлгэрлэл–Зөв хүмүүжил”, “Сургалтын үйл ажиллагаан дахь эцэг эх, асран хамгаалагчдын оролцоо”, “Цахим платпорм ашиглан гар утасны хэрэглээнд хяналт тавих, байршил тогтоох”, “Хүүхэд хамгаалалд эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг оролцоо” сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцон, мэдээлэл зөвлөгөөг өгч ажиллалаа.
Зургийн тодорхойлолт алга байна.
7 хүн, кларнет, хийл, гитар ба бичвэр нарын зураг байж магад
Хүрэлцэн ирсэн эцэг эхчүүд, асран хамгаалагч нартаа талархал илэрхийлье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна