/ "ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧ ТӨВТЭЙ, ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА" СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

"ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧ ТӨВТЭЙ, ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА" СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улсын Засгийн газар болон Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департаментын байгуулсан “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээ”-г Дэлхийн зөн болон Азийн сан олон улсын байгууллага хамтран хэрэгжүүлж, төслийн хүрээнд “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдэвт 700 орчим шүүгч, прокурор, цагдаагийн албан хаагчдыг чадавхжуулах сургалтыг 2023-2024 онд зохион байгуулахаар төлөвлөсөн.
Энэ удаагийн орон нутгийн шүүгч, прокурор, цагдаагийн алба хаагчдад зориулсан сургалтыг 10 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд зохион байгууллаа.
Сургалтыг шүүгч, прокурор, цагдаагийн алба хаагч болон Дотоод хэргийн их сургуулийн сургагч багш нар удирдан явуулж хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн зохицуулалт, олон улсын туршлага, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй хандлага төлөвшүүлэх, хохирогчид үзүүлэх тусламж үйлчилгээ, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр болон хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхэд хохирогчийг таних, илрүүлэх ур чадвар, техник арга барил олгох, хохирогчдод туслалцаа үзүүлэх чиглэлээр хэсэгчилсэн багийн системээр ажиллуулж оролцуулж байгаагаараа онцлог боллоо.
Сургалтад хамрагдсан алба хаагч нарт "Батламж" гардуулав.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна