/ “НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ-2023" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ-2023" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

 
Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Арвайхээр сумын Засаг даргын тамгын газар, Боловсрол шинжлэх ухааны газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Улаан загалмайн хороотой хамтран хүүхдийг зам тээврийн хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцох зөв дадалд сургах, аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар хууль, эрх зүйн мэдлэг олгох тэдний эцэг, эх, асран хамгаалагч нарын үүрэг_хариуцлагыг сайжруулах, сургуулийн багш, нийгмийн ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Ерөнхий боловсролын сургуулийн дунд “Ногоон гэрэл-Цагаан шугам-2023” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
“Ногоон гэрэл цагаан шугам-2023” тэмцээний шилдгээр
Тэргүүн байрт: Ерөнхий боловсролын Тэмүүлэл эрдэм сургуулийн “Тэмүүлэл” баг
Дэд байрт: Ерөнхий боловсролын Мэргэд цогцолбор сургуулийн “Шүүгэл хүү” баг
Гутгаар байрт: Хужирт сумын ерөнхий боловсролын сургуулийн “Бумбардай” баг тус тус шалгарлаа.
Авьяаслаг бяцхан сурагчдадаа, чиглүүлэн ажилласан зүтгэл дүүрэн багш нартаа, цаг мөч бүр дэмжин хамтран тусалдаг хүндэт эцэг эхчүүддээбаярлалаа.
 
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна