/ “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ-2023" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ-2023" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Арвайхээр сумын Засаг даргын тамгын газар, Боловсрол шинжлэх ухааны газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Улаан загалмайн хороотой хамтран бага насны хүүхдийг зам тээврийн хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцох зөв дадалд сургах, аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар хууль, эрх зүйн мэдлэг олгох тэдний эцэг, эх, асран хамгаалагч нарын үүрэг_хариуцлагыг сайжруулах, сургуулийн өмнөх боловсролын багш, ажилчдын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын дунд “замын хөдөлгөөний цагаан толгой-2023” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
“Замын хөдөлгөөний цагаан толгой-2023” тэмцээний шилдгээр
Тэргүүн байрт: Арвайхээр сумын 10 дугаар цэцэрлэгийн “Зохицуулагч” баг
Дэд байрт: Арвайхээр сумын 4 дүгээр цэцэрлэгийн “Шонхорууд” баг
"Шилдэг зохицуулагч"-аар: Арвайхээр сумын Улсын тэргүүний 4 дүгээр цэцэрлэгийн суралцагч П.Мөнхзаяа шалгарлаа.
Авьяаслаг бяцхан хүүхэдүүддээ, чиглүүлэн ажилласан зүтгэл дүүрэн багш нартаа, цаг мөч бүр дэмжин хамтран тусалдаг хүндэт эцэг эхчүүддээ баярлалаа.
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна