/ ЦАСАН ШУУРГА ШУУРЧ, ЭРС ХҮЙТРЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА

ЦАСАН ШУУРГА ШУУРЧ, ЭРС ХҮЙТРЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА

 
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөө, маргаашдаа буюу 3,4-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрч, салхи шуургатай байхыг анхааруулж байна.
Үүнд:
• Арваннэгдүгээр сарын 3-4-ний шилжих шөнө хангайн уулархаг нутаг болон Завхан, Архангай, Хөвсгөлийн өмнөд, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангайн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
• Арваннэгдүгээр сарын 4-нд Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг болох Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Төв аймгийн өмнөд, Дундговийн баруун хэсгээр цас орж цасан шуурга шуурна.
* Бямбаас Ням гаригт шилжих шөнө Хангайн нурууны уулсаар шөнөдөө -28-30 градус, Завхан, Архангай, Баянхонгорын зарим сумдын нутгаар шөнөдөө -20-24 градуст хүрч эрс хүйтэрнэ!
* Ирэх 7 хоногт 7-8-нд буюу Даваагаас Мягмар гаригт шилжих шөнө Хэнтийн нурууны орчмоор эрс хүйтэрч шөнөдөө -24-26 градуст хүрэх төлөвтэй байна.
Иймд:
-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;
-Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, найдвартай харилцаа холбооны хэрэгсэлтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх;
-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна