/ МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХЭСГИЙН ТОВЧ ТҮҮХ

МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХЭСГИЙН ТОВЧ ТҮҮХ

МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ

 ТЭМЦЭХ ХЭСГИЙН ТОВЧ ТҮҮХ

 

1990 он гарч нийгмийн харилцаанд бүхэлдээ өөрчлөлт орж улмаар 1993 онд малыг иргэдэд хувьчлан тараасантай холбогдож мал хулгайлах гэмт хэрэг гарах нь ихэссэн тул тухайн үеийн Цагдаагийн хэлтсийн дарга Цэрэндоржийн санаачлагаар мал хулгайлах гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр хариуцсан орон тоог гаргуулж анх 1994 оны 02 дугаар сарын 13-нд тухайн үед цагдаагийн ахлах дэслэгч цолтой байсан Б.Батбаярыг Эрүүгийн цагдаагийн тасгийн мал хулгайлах гэмт хэргийг хариуцсан ахлах төлөөлөгчөөр томилон ажиллуулсан нь МХГХТХ-ийн үүсэл болсон байна. Цагдаагийн ахлах дэслэгч Б.Батбаяр нь мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх эрүүгийн ахлах төлөөлөгчөөр  1994 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2002 оны 05 дугаар сар хүртэл тасралгүй 8 жил ажилласан байна. 2006 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Цагдаагийн ахлах дэслэгч З.Мягмарсүрэн нь Эрүүгийн цагдаагийн тасгийн мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх эрүүгийн төлөөлөгчөөр томилогдон ажилласан. 2007 онд цагдаагийн ахлах дэслэгч З.Мягмарсүрэн нь малын хулгай хариуцсан ахлах төлөөлөгчөөр томилогдон мал хулгайлах гэмт хэргийг илрүүлэх чиглээр хэсэг байгуулагдан  ажиллаж байсан ба мөрдөн байцаагчаар цагдаагийн ахлах дэслэгч Ц.Мөнхбат, шинжээчээр цагдаагийн ахлах дэслэгч Б.Ойдов, жолоочоор нь цагдаагийн дэд ахлагч С.Цогтбаатар  ажиллаж байсан. ЦЕГ-ын даргын 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 15 дугаар тушаалаар Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийг байгуулж, хэсгийн ахлах төлөөлөгчөөр, цагдаагийн ахмад З.Мягмарсүрэн, эрүүгийн төлөөлөгчөөр, цагдаагийн ахмад Н.Өлзийхутаг, мөрдөн байцаагчаар, цагдаагийн ахлах дэслэгч М.Дашням, жолоочоор цагдаагийн дэд ахлагч Х.Данцадмид нар томилогдсон.2012 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Цагдаагийн ахмад З.Мягмарсүрэн нь Хэнтий аймгийн Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн даргаар томилогдон ажилласан байна.

            2012 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 297 тоот тушаалаар цагдаагийн хошууч Б.Цогтбаяр МХГХТХ-ийн ахлах төлөөлөгчөөр томилогдон ажилласан байна.ЦЕГ-ын даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 340 тоот тушаалаар цагдаагийн ахлах дэслэгч Х.Батпүрэв МХГХТХ-ийн ахлах төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байна. МХГХТХ-ийн эрүүгийн төлөөлөгчөөр цагдаагийн ахлах дэслэгч Д.Бат-Оргил, мөрдөн байцаагчаар цагдаагийн ахлах дэслэгч Ж.Мягмар, жолоочоор цагдаагийн ахлагч Х.Данцадмид нар ажиллаж байна.

ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ТАСАГ                                        

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна